Хүн бүхэн
амьдрахын төлөө хүн болж төрдөг. Харин зарим хүмүүст
амьдрал өөрийнхөө хүншгүй чанарыг харуулан шийтгэсэн байдаг. Бид нэг өдөр тийм хувь заяатай хүний тухай бичлэг үзсэн юм . Өөртөө итгэл дүүрэн бус ч тэрбээр амьдралдаа г сэтгэл хангалуун явдаг юм. Хүн хүний гараар бүтээсэн зүйлд хүний юм шиг ханддаг бол өөрийн гараар
бүтээсэн зүйлд хэзээ ч тэгэж хандахгүй нь ойлгомжтой. Бид бүхний дунд тэр хүнээс ялгаатай зүйл олон боловч дутуу зүйл олон түүнээс гадна амьдралдаа сэтгэл хангалуун бус
байдлаараа ялгаатай. Ингээд бодоход амьдрал тухайн хүний биеийн хөгжлөөс хамаардаггүй нь
харагдаж байна. Амьдрал нь тухайн хүний аль өнцгөөс харахаас болдогч байж
болох билээ Ихэнх ном зохиолд ямагт гол баатар нь ялдагтай адил Та амьдралын төлөө тэсвэр хатуужилаа гаргах
хэрэгтэй. Хэдий та тэр дороо ялж чадахгүй ч эцэст нь ямар их зүйл
хийснээ ойлгох болно Энэ хорвоо дээр бид бүхэн яах гэж төрсөнөө, хэний төлөө амьдарч байгаагаа мөн хэн гэдгээ харуулах цаг нэгэнт болсон мэт
санагдана. Энэ эрээнтэй бараантай хорвоод танд туслагч шилдэг туслагч бол мэдээж та өөрөө юм шүү. Гэхдээ хүний сайхан сэтгэлгүйгүйгээр хорвоог туулана гэдэг амаргүй даваа. Хэн хамгийн сайн цагийг ашиглаж чадна тэр хүн сайхан амьдарч байна.
Гэхдээ сайхан амьдарч байгаа хүн бүхэн аз жаргалтай байдаг гэвэл худлаа.Ядуу хүн ч гэсэн аз жаргалтай амьдарч болно. Хамгийн гол нь хүн баян хоосондоо биш хүнд байдаг сайхан ааш зангаа алдалгүй амьдарвал болно. Та хичээвэл бүгдийг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байж
болно. Амьдралд хөдөлмөрлөхгүйгээр олддог зүйл гэж амьдралд үгүй гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг Суут амьдарлын эх үүсвэр нь хүмүүн таны хүч хөдөлмөр л байна Энэ
бүгдээс үзвэл хамгийн амттай зүйл бол амьдрал юм .Залуу хойч ирээдүйгийн маань утга учир бидэн дээр л тогтоно.
2009он 11а ангийн сурагч Жаргалмаа
Сэтгэгдэлгүй байна