Өнөөгийн нийгэмд хүмүүс амьдрах
итгэл,урмаар дутмаг,хүсэл мөрөөдөлгүй мэт урдаа тавьсан зорилгогүй,өөрийн
дураар,өөрийгөө дайчлахгүй,шантарсан нэгэн урсгалаар л урсаж явна.Уг нь бид
нэгэн дэлхийд хүн болж төрсөн.Хүн болж
төрнө гэдэг нэг хэрэг.Гэтэл хүн шиг хүн болох бол тухайн хүний урдаа тавьсан
зорилго,хүсэл мөрөөдлийн үр дүн юм.Тахир дутуу хүмүүс ,тахир дутуу болох мэт
гай зовлон учирдаг гэвч эдгээр хүмүүс биднээс илүү сэтгэж,ихийг бүтээж
чаддаг.Иймээс бид эд эрхтэний дутагдалд
бус оюуны хомсдолоос зайлсхийж өөрийнхөө оюун ухаанаа цэгнэх хэрэгтэй.Залхуурах
бэлэнчлэх асуудлаас оюуны ядуурал
үүсдэг.Хүн чанараа гээхгүй,өр нинжин сэтгэлтэй,өөрийгөө болон бусдыг
хүндэтгэж,өөрийгөө дээдлэх,итгэх итгэлээ алдахгүй байх ёстой.Зан чанарын гол
зарчим нь айх,эмээх,зовох юм.Эрт эдүгээ Чингисийн Монголчууд бид эв найрамдалтай,нөхөрсөг,шударга,өр нинжин
сэтгэлтэй,эрдэм мэдлэгт мэргэн цэцэн,харилцааны эв дүй эрхэм сайн иргэд
байсан.Гэвч өнөө үед өв уламжлал,хүн чанараа гээгээд байна уу?даа гэж санагдаж байна.Иймээс хүн
чанартай,өөртөө итгэлтэй,урдаа тавьсан хүсэл зорилготой,өөрийгөө хайрлан
хүндэтгэдэг байх ёстой.Оюуны ядуурлаас өөрийгөө үл автуулахгүй байх ёстой.Энэ
нь эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэсэн үг юм.Эрэлхэг Монголын эрдэмт
охид,хөвгүүд бид өнөөдрөөс, одооноос хичээл номдоо шамдан,ихийг бүтээж ,урдаа
тавьсан зорилго ,хүссэн зорилтондоо хүрэх хэрэгтэй.Бид гаргүй ,хөлгүй биш
гартай,хөлтэй ,оюуны хомсдолгүй эрэлхэг дайчин охид ,хөвгүүд биздээ.Битгий
шантар,хий ,бүтээта чадна.Энэ бүхэнд хүрэхийн тулд өөрөө өөртөө
итгэлтэй,тодорхой нэгэн хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Бид аав,ээжийн хайртай
охин хөвгүүн ,эмээ өвөөгийн элбэрэлт ач зээ,Монголын хойч үе.Ихийг
бүтээж,эрдэмд шамдан,үылс мөрөөдлөө
биелүүлэх,Монголын нэрийг дэлхийд дуурсгах алдарт иргэд болох юм.Монголын ард биднээс дэлхийд Монгол улсынхаа нэрийг дуурсгасан
эрэлхэг аавын хүү,ээжийн охин маш ихээр гарч байна.Энэ бүхнийг ирээдүйд залгамжлуулан,их үйлсийг үргэлжлүүлэх ёстой.Энэхүү хорвоод бид эхийн бүүвэйн дуунд уянгалан,элбэрэлт
хайранд энхрийлүүлэн,аав,ээжийн үр нь болж төрсний хэрэг ачит буурал
аав,энэрэлт ээжийгээ сайн сайхан явж,чихнээс нь хонх зүйлгүй баярлуулж л явах хэрэгтэй.Ирээдүйд сайн сайхан хүн болохын тулд эрдэм мэдлэгтэй,шинэ технологи
болсон мэдээ мэдээллээ судлан,хэл судлан,комьпютерээ сурч,ном уншиж байх
ёстой.Хүн ном уншсанаараа оюун ухаан нь тэлж,түүнээсээ амьдралд суралцаж
байдаг.Эрдэм мэдлэгт оройгүй сайн ч
гэсэн амьдралын эрээн барааныг үл мэдэх
тул бодит амьдрал дээр ихэд тулгарч байдаг.Иймээс амьдралд суралцах нь их
чухал.Энэ нь их хүч хөдөлмөр шаардагддаг.Амьдралд хөдөлмөрлөхгүйгээр олддог зүйл гэж үгүй хэмээсэн
байдаг нь нүдээ олсон үг юм.
2009 он 10а ангийн
сурагч А.Юмжирдулам
Сэтгэгдэлгүй байна