Хүн байхгүй байсан бол энэ дэлхий дээр хөгжил
дэвшил юу ч байхгуй байсан. Хүмүүс ярихдаа хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр
дээр шар будаа тогтохтой адил гэдэг. Хүн гадаа амьдарч байгаа нь зөвхөн хувь хүний
өөрөө нь болсон тэр хүн эхнээсээ л сайн сайхан явсан бол ийм байдалд орохгуй л
байсан байх. Хүмүүс хүн болж төрнө гэдэг ховорхон аз гэж байхад тэр хэсэг хүмүүс
амьдрал шудрага бус байна гэсээр гудамжиндаа л байсаар. Хүний хамгийн толгой
эргүүлсэн асуулт бол та идэх гэж амьдардаг уу амьдрах гэж иддэг үү та энэ
асуултанд хариулах гээд нэг үзээрэй. Амьдрал хүнээс маш ихийг хүсдэг, шаарддаг.
Хүмүүн бид тэр бүгдийг нөхөх гэж чадахаараа гүйж зарим нь өөрийгөө үл хайхран гүйдэг.
Нэгэн эрийн эцсийн харуусал гэх өгүүллэгийг би уншиж байсан. Тэр өгүүллэгт
ажилдаа маш шаргуй нэгэн эр байжээ. Тэр зөвхөн ажилдаа л бүх цаг заваа
зарцуулдаг байв. Тэр ажил гэсээр гүйж гүйж бүх юм дуусахын өмнө л өөрийг нь
амьнаасаа ч илүү хайралдаг байсан ар гэр хань ижилдээ анхаарал тавьдаггүй
байснаа анзаардаг. Тэр хүн яаж гэмшсэн ч нэгэнт оройтсон байдаг. Амьдрал түүнээг
ар гэрийг нь марттал гүйлгэж байгааг анзаарсангүй. Яг энэ хүн шиг болохгуйн тулд
ажилаа шууд хая гэж хэлхгүй ч ажилын хажуугаар ар гэр өөрийг чин хайрлаж буй хүмүүсээ
мартаж болохгуй. Хэрвээ чи тэднийг мартвал жинхэнэ шудрага бус явдал болно.
Амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээ бол чиний хүссэн бүхнээ биелүүлж хангалуун
сайхан амьдрах юм. Манай Монголын сайхан ерөөл байдаг Санаснаа олж
,Сарвайсандаа хүрэх болтугай. Хүн өөрөө л сайхан бүхнийг хүсэж хамгийн гол нь
соёлтой харьцах явдал. Сайныг дагаж саар гэдэг Дэлхий дээр сайн муу сүлэлдэж
байдаг нь хорвоогийн жам Хүмүүн бид муугаа сайн талаас нь дэмжиж муу талыг нь
анхааруулж байх хэрэгтэй.
Өөрийнхөө гараар өч төчнөөн
бартаа бэрхшээлийг давж ирж “жаргал “ гэдэг зүйлийг өөрөө олж авсан бол жаргал
байтугай түүнээс их зүйлийг дааж л таараа магадгүй хүн хүний олж авсан жаргалыг
л даадаггүй нь тэр .Учир нь өөрөө яг түүнийг жинхэнэ шудрага ёсоор гардан олж
авч чаддаггүй болохоор хүний жаргал дэндүү өөрт хүнд байдаг болохоор даадаггүй
юм байлгүй дээ хэрэв та өөрийнхөө алтан гараар амьдарлын амт гэж юу болох. Аз
жаргал гэж юу болохыг хүссэн утгаар амталж мэдэрхийг хүсвэл миний бодож буй
бодлын минь захаас өчүүхэн ч байтугай уншаад үзээрэй
Хүн төрөлхтөн бид
амьдрал хэмээх далайд аялахдаа хүний тэсвэр хатуужил тэвчээр шаардагдсан олон
хад асга давалгаатай энэ биеэрээ харц тулгарах нь олонтаа тохиолдоно .Энэ бүгдийг
давж туулахад ар араасаа олон бэрхшээл цөхрөл шантралд орох нь амьдарлын нэгэн
шалгуур .Хүн алдаан дээрээ тулгуурлан улам сайн суралцдаг болохоор үүнд бүү түүртээрэй.
Харин дахин алдаагаа давтахгүйн тулд өөрийн гэсэн зорилготой байж түүндээ хүрэхийн
төлөө тэмцэл зүтгэл гаргаж ялалт бахдалын оосорын үзүүрээс атгаж явахын төлөө
тэмцэцгээе
Хэрвээ та энэ бүгдийг
дэс дараалан хийж амьдралдаа хэрэгжүүлж чадваас амьдралын эрч хүч ,аз жаргал
сайхан амьдрал бүгд таны хаалгыг тогшиж өөрийн биеэр танай гэрт айлчлан морилох
болно.
Энэ бүгдээс үзвэл
хамгийн амттай зүйл бол “амьдралын амт “гэдэгтэй олон хүн нэгэн зэрэг санаа
нэгтэйгээр дэмжих биз ээ
Сэтгэгдэлгүй байна