Энэ орчлонд мэндэлсэн тэрхүү үеэс эхлэн, аав ээжийн хайртай охин болсон мөчөөс би эх орныхоо ирээдүйг залгамжлах үүрэгт хүмүүсийн нэг болсон. Амьдралд олдож буй цаг хугацаа хором бүр бидэнд хэрэгтэй. Ийм учраас бид бүхэн цаг хугацаатай уралдан өөрийн биеэ дайчлан өчүүхэн зүйлд шантралгүй эх орондоо ихийг бүтээж бусдад атаархаж амьдрах бус бусдаар атаархуулж амьдрах хэрэгтэй. Ингэж амьдрахад урдаа тавьсан эрхэм зорилгоо умартаж болохгүй. Бид өөрсдөө амьдралын төлөө тэмцэж өмнөө байгаа саад бэрхшээл, зовлон зүдгүүрээс ангижирч аз жаргалын үүдийг өөртөө болон бусаддаа нээж өгөх ёстой байтал хормын төдийхөн хугацаанд түүнээсээ няцаж залхуурах явдал цөөнгүй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй
тахир дутуу хүмүүс ихийг бүтээж өөртөө итгэх итгэл хүсэл эрмэлзлээр дүүрэн аж төрж байхад зарим нэгэн хүмүүс нь өөртөө итгэх итгэлгүй амьдралаас уйдаж өөрийгөө буруутгаж зэмлэдэг. Гар хөлгүй ч гэсэн өөрөө өөрийгөө ялан дийлж бусдад мэддэг зүйлээ ухааруулахын тулд илтгэл тавин тохь тухтай орчинд амьдарч байна. Хүн ямар нэгэн зүйлийг орчиндоо тохируулж хийх ёстой. Бид бүхэн амьдралыг урдаа байгаа том хад асгатай уул байна гэж яагаад төсөөлөн бодож болохгүй гэж. Уул давахын тулд бидэнд олон бэрхшээл тулгардаг. Мэдээж тухайн уулыг тойрч гарах уу? эсвэл эгц өөд авирах гэх мэтчлэн толгой эргэсэн асуудлууд ар араасаа урган гардаг. Амьдралд ч мөн адил сайн муу сайхан муухай хүнд хэцүү асуудлууд ээлж дараалан гардаг. Энэ бүгдийн эцэст цаг хугацаа хамгаас чухал. Өмнөх ажлаа хэн сайн төлөвлөж,
цаг алдалгүй хөдөлмөрлөж байгаа тэр хүн үе тэнгийнхнээсээ тэргүүлэн алхаж байна гэсэн үг. Цаг хугацааг үр дүнгүй өнгөрөөж эрхэм үүргээ умартвал эх орон эцэг эхийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхтай адил юм. Сар болгон хөлс хүчээ урсган олсон хэдэн бор төгрөгөөрөө өөртөө болон үр хүүхэддээ хэрэгцээтэй байгаа зүйлийг нь бус архинд өгөөд хэрэггүй. Архи гэгч хар ус бол бидний амьдралын дайсан. Хүмүүс бид нэгэн хэвийн амьдардаггүй. Одоо үед зарим нэгэн хүмүүс буруу бусармаг аргаар мөнгө олж амьдарч байна. Жишээлвэл: хүн наймаалах, хулгай хийх аргаар мөнгө олдог. Бидний амьдралд уйтгар гуниг жаргал зовлон хагацал учрал үргэжлжид байдаг. Тийм ч учраас суралцагчид бид эрдэм номд шамдан суралцаж аугаа монголын үр сад гэдгээ дэлхийн улс орнуудад таниулах болно.
10A Ангийн суралцагч С. Март
2009 оны 12 сарын 24
Сэтгэгдэлгүй байна