Хүн төрөх орон,
амьдрах байгаль, амьдралаа сонгож төрдөггүйгээс энэ хорвоод
эрээн бараантай үйл
явдлуудтай учирдаг.Хүмүүс амьдралдаа хөл тавьснаар сайн сайхан
зүйлрүү тэмүүлж
эхлэдэг. Хүн юунд ямар орчинд амьдрахаа сонгож болохгүй. Харин хэрхэн яаж
амьдрахаа сонгож болно. Яагаад гэвэл хүн сайн боловсрол эзэмшиж чадвал
сайн сайхан
амьдарч чаддаг. Хүний амьдралд гуньж гутрах зүйл олон тохиолддог боловч хүн
тэсвэр тэвчээр хатуужлаараа түүнийг ялан дийлэх нь чухал юм. Ер нь хүн
амьдрах
амьдралынхаа туршид тэсвэр тэвчээр хатуужилтай байх нь хувь хүнд тохиолдох ямар
нэгэн асуудлыг даван туулах чадвартай болдог юм. Хүмүүс ажил үйлсээ
бүтээхдээ, бүтээнэ
гэсэн өөдрөг сэтгэлээр хандвал тухайн хүний ажил үйлс аяндаа бүтдэг. Жишээлбэл:
Болд нэгэн ажил хөөцөлдөхдөө өөдрөг сэтгэлээр бус бүтэх болов уу гэсэн
сэтгэлээр хандтал тэр ажил нь бүтэмжгүй болсон байна. Харин Сүрэн ажилаа хөөцөлдөхдөө
бүтээнэ гэсэн өөдрөг сэтгэлээр хандтал тэр ажил нь бүтжээ. "Сайн явах
санааных" гэсэн монголын зүйр үгийг санан Сүрэн өөдрөг сэтгэлээр ажлаа бүтээжээ.
Иймд хүн заавал өөдрөг сэтгэл, тэсвэр тэвчээр, хатуужилтай байснаар амьдралаа
цаашид сайн сайхан зүйлээр төсөөлөх хэрэгтэй.
11a ангийн сурагч Н. Отгон жаргал
1 сэтгэгдэл:
hehe manai skuuliin blog ch today bichlegiig b@@nds@n bnashdeee. hehehe 11-nhnii zohion bichlegvvd yum bn te.