Амьдрах хүсэл
2009 оны 12-р сарын 28, Нийтэлсэн SchoolХүн амьдрах амьдралдаа хүсэл мөрөөдөлдөө туйлын их сэтгэлээр ханддаг. Хүн болгонд амьдрах зорилго ,зорилт гэж байдаг.Чи юу мөрөөддөг,юу хүсдэг,юуны төлөө тэмцдэг вэ?Энэ бол таны амьдралд туушдаа тэмцэх зүйлийн нэгээхэн хэсэг билээ. Үүнийг хүн, хүний харах итгэлийн нүд нь өөр өөр.Энэ бүгд тэсвэр тэвчээр хатуужлийн эхлэл юм. Хүн болгон алдаанаасаа суралцдагч алдаандаа хэт их анхаарах юм бол улам алдахад хүрдэг.Өөрийн гэсэн ололт амжилт,ур чадвар дээр тулгуурлан мэдлэг гэгч зүйлийг олж авч байдаг. Мэдлэг бол амьдралын түлхүүр.Бид нарын нийгэм бол залуучуудын ирэн үе гэж ярьдаг ч үнэндээ тулах цэг,шугамын хаана нь явж байгааг нь үл мэдэгдэнэ.Өөрийгөө гурван салаа замын уулзвар дээр байна гээд бод. Аль нь
өөрийн чинь амьдралын зөв чиг шугам бол үүний тулд зөвхөн мэдлэг л туслана.Хэн ч гэсэн тахир дутуу байж болно гэхдээ түүнийг сэтгэл зүрхээрээ даван туулдаг нь зууны тавин хувьд л тохиолдох зүйл юм.Ухаан орсон цагаас эхлээд хүн болгонд түүх дурсамжууд болгон нь оюун ухаант иргэн болон төлөвшихөд дөхөм болдог. тахир дутуу хүн бусдаас ямар нэгэн зүйлээр дутуу байх албагүй. Олдож бүтээвэл бүх зүйл өөрөөр өөрчлөгддөг гэдгийг амьдрал дээр харуулсан олон жишээ байдаг. Улс орон болгонд ядуурал гэж бий эгэл амьдралын үнэнийг цорын ганц зүйлийг хүн эрмэдэг,зэрэмдэг ядуугаас өөр ойлгох хүн энэ хорвоод үгүй.Улс орон орчин төдийгүй өөрсдөд тулгарах хувь хүний ёс зүйгээс эхлээд аливаа буруу урсгал чиглэл бүхэнд адил тэгш заяахгүй ч гэлээ тэсвэр тэвчээртэй нь ялан дийлдэг. Бүх зүйлд эхлэл, өрнөл, төгсгөл гэдэг зүйл байдаг гэвч эхлэлээ цаг хугацаанд нь эхлүүлж өрнөл төгсгөл хэсэг нь агуу их хүчийг хүн бүрээс шаарддаг нэгэн ухагдахуун юм.Хүн төрөлхтөн бид амьдрал хэмээх далайд аялахдаа хүний тэсвэр тэвчээр шаардагдсан олон хад асга давалгаатай энэ биеэрээ харц тулгарах нь олонтоо тохиолдоно. Энэ бүгдийг давж туулахад олон бэрхшээл ар араасаа цувран цөхрөл шантралд орох нь амьдралын нэг л шалгуур юм.
2009 он 11а ангийн суралцагч Эрдэнэтуяа
Сэтгэгдэлгүй байна