Түүвэр өгүүлбэр

Таны мөрөөдөл юу вэ? Та юунд дуртай вэ? Танд урам зориг,амьдрах эрч хүч бэлэглэдэг үг эсхүл ямар нэгэн сургааль онч үгс бий юу? Хэрэв зэ та өрөөсөн хөл юмуу гаргүй эсвэл бүр суумгай бол харж явдаг хүндээ хайртай гэж хэлээд сэтгэлээ амраах байсан уу? Танд хүндэлж биширдэг хүн байдаг байх та яг ямар зүйлээс болж түүнийг хүндэтгэдэг вэ? Тэр хэр өв тэгш,ухаалаг,чадвартай шударга хүн бэ? Таны амьдралд баримталдаг дүрэм чиг шугам юу вэ? Хүн бүрт сайхан муухай дурсамж гэж байдаг. Одоог хүртэл амьдрахад тань тулгарч байсан хамгийн бас сайхан дурсамжийг санаж байна уу? Тэр үеийн мэдрэмж ? Энэ нь маш жижиг зүйл байсан ч болно.Санахгүй байна гэх хэрэггүй тийм дурсамж байхгүй байх нь тун ховор мууг нь биш юмаа гэхэд сайхан дурамжаа заавал олох хэрэгтэй. Тэр үедээ эргэж очсон мэт төсөөл,үг яриа үйл хөдлөл тань хүртэл дурсамжтайгаа таарч байж л та тэр үеийн мэдрэмж,сэтгэгдлээ дахин олно. Мэдрэмж бол хийсвэр зүйл түүнийг дахин дахин мэдэрсэн ч үргэлж шинэ хэвээрээ л байх болно. Мэдрэмжээ тогтоон барихад асар их давталт хэрэгтэй. Мэдрэмж бол бүхэлдээ төсөөлөл та хэр их бодит байдалд ойртуулан төсөөлнө тэрнийхээ хэмжээгээр эргэн санах урьд үлдээсэн мэдрэмжээ ахин олж болох юм.

Таны хэзээ ч дарж дийлэшгүй өр бол эцэг эхийн тань ачлал хүний биеийн танд өгсөн явдал өсгөж хүмүүжүүлэн хооллож ундлан хувцаслахаас өгсүүлээд тэдэнд өгсөн олон зүйл бий Та эцэг эхийнхээ ачыг хариулж чадсан уу? Чадна гэж бодож байна уу? Харин ээж аав тань төрсөн эцэг эхийнхээ таны эмээ өвөөгийн тань ачийг хариулсан юм болов уу? Тийм бол яаж? За миний хүүгийн өр ингээд дарагдлаа Одоо Батаагийн өр л үлдэх шивдээ гэсэн дүр зургийг та харсан сонссон уу? Хүний үр хүрэн буурьтай гэсэн хэлцийг та мэддэг байх харин үүний утга учирыг мэдэх мэдэж авах гэдэг нь шинэ мэдээллийг бүртгэж авах төдий л ажил юм.Харин ойлгох, ухаарах гэдэг бол бүртгэгдсэн тэрхүү мэдээллийг мэдлэгжүүлэн өөрийн болгож яс махандаа шингээж авах гэсэн санаа юм. Надад,чамд,бидэнд ухаарсан зүйл цөөхөн, ингэх ёстой тэгэх ёстой л гээд байхаас энэ нь юунд хүргэх, үүнийг хийхгүй биелүүлэхгүй тохиолдолд юу учрах нь нэг их сонин биш бид угаасаа үүнийг, түүнийг хийх ёстой гэдгээ мэддэг.Урьд нь ч тийм л байсан одоо ч мөн адил.

Сайн хүн байсан газар муу хүн байх нь 2*2=4 эсвэл 1+1=2 гэсэнтэй адил үнэн зүйл.Учир нь муу хүмүүс давамгайлсан орчинд сайн хүн байхгүй бол тэднийг чинь ямар нь муу ямрыг нь сайн гэж ялгах билээ.Сайн хүн гэдэг ойлголт ч ялгаагүй хэрвээ муу хүмүүс байдаггүйсэн бол тэднийг сайн хүмүүс гэж онцлон ялгах аргагүй.Нэг ёсондоо муу хүн гээд байгаа нь сайн хүмүүсийн хувьд толь нь болж өгдөг төдийгүй тэднийг хурцалж шинэ санаа, шинэлэг зүйлд тэмүүлэхэд түлхүүр нь болж өгдөг.Миний мэддэг ганц зүйл бол хар цагаан, сайн муу, зөв буруу зэрэг нь зэрэгцэн оршиж байж сая нэг юм энэ дэлхий оршин тогтноно. Аль нэг нь алга болчихвол тэнцвэр нь алдагдсан дэнс шиг л онхолдоод өгнө дөө! Нэг тийм л зүйл болно.

Хэрвээ та бусад хүмүүсээс ямар нэгэн зүйлээрээ өөр арай ойртуулвал тахир дутуу, эмгэгтэй бол эрүүл хүн шиг байхын тулд тэдний ашиглаж чадаагүй оюуны болоод бие бялдарын нөөц боломжыг ашиглан дутуугаа нөхөх гээд үз.Арга зам үргэлж байдаг гэсэн үгийг сана! Бусад зүйлс таньтай зохицож харин та бусад зүйлтэй зохицох, та юуг хүснэ түүнийхээ төлөө тэмц хэрвээ тэмцэлдээ ялвал та өөрийгөө дахин шинээр олж харах болно.Өнгөрсөн бүхнийг өөрчилж чадсандаа өөрөөрөө бахархах вий

Оролдоод үз.

11а анги Б Отгонбаатар

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
batuka (зочин)

hi ma sur shn bnoo kke

batuka (зочин)

oogiigiin bichsn ni hamgiin goy n bn perfect

namkhai (зочин)

ogigin bichsen n vneheer goy bolson bna shvv

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)