Амьдрал үргэлжилсээр

Хүн гэдэг амьдрал дээр зохицон амьдрах чадвартай нэгэн төрлийн амьтан ч гэлээ өнөөгийн бид нарын энэ зуунд хүнээс илүү ухаантай амьтан байхгүй .Эрээн бараантай амьдарлын хатуу бэрх зам харгуйн дундуур гаmлан яваа хүмүүс номын ертөнц доторх агуулга шиг үргэлж гэрэл гэгээтэй ,мөн туйлын хүсэл тэмүүлэлтэй ,зорьсон зүйлдээ туйштай тэмцэж чадах чадвартай иргэн болон төлөвшиж байгаа гэдгийг хүн бүр харуулах гэж хичээн зүтгэж байгаа .Хүн төрөх орон амьдрах амьдралаа өөрөө сонгон төрдөггүйгээс хойш энэ хорвоо жаргал зовлон хослон байх тавьлантай ч гэсэн өөjсдийнхөө авьяас чадвар ,тэвчээр хатуужилын үндсэн дээр тулгуурлан нийгэм хүмүүсийн дээд давхрааг бүрдүүлж байдаг. Хүн юуны ч өмнө өвдөг сөхөрч болно гэхдээ хүнд бардам сэтгэл гэдэг зүйл байх ёстой. Аливаа зүйлд хандах хандлаганд хатуужил , тэсвэр тэвчээр гэж байдаг ч үнэндээ эгэл амьдралын үнэн юунд орших вэ?

Эгэл амьдралын үнэн учрыг мэдэх хүн ховор ч гэлээ ямар нэгэн зүйлээс болж тахир дутуу , эрмэдэг зэрэмдэг төрсөндөө гомдон явдаг ч байсан тэр хүний тэсвэр тэвчээр хамгийн асуудлын илэрхийлэл юм. Хэсэгхэн зуурд болоод өнгөрсөн зүйлийг бодохын оронд дараачийн үр дагавар ямар байх ёстой вэ? гэдгийг ойлгож байх хэрэгтэй.

Хүн амьдралыг олон талаас харах нь чухал үүний тулд зөвхөн өөрийнхөөрөө туйштай тэмцэж , үр дагаварт хүрэх замыг сонгох хэрэгтэй байдаг. Болж бүтэхгүй зүйлд гутрахын оронд өнөөгийн бид нарын зуунд юу хэрэгтэй вэ? Юуг та сонгон авах вэ? Хүн болгоны алдарт хүрэх зөв чиг шугамны хаагуур нь явж байгаагаа мэдэх нь тухайн хувь хүний өөрийнх нь сэтгэхүй , оюун ухаанд нь оршиж буй потенциал туслана. Би амьдралыг ус агаар далайтай зүйрлэн боддог. Хүн дэлхий ертөнц дээр яах гэж бий болон тогтдог вэ? Мөн яах гэж амьдардаг вэ? гэсэн асуулттай хүн болгон тулгардаг .Хүн бусдаас өөр төрсөндөө гол нь биш зөвхөн тухайн хүн ямар зорилготой , ирээдүйд юу хийж бүтээх нь гол утга учир оршдог .Хувь хүн бие хүн болон төлөвших үйл явцыг амьдралын үргэлжлэл хэмээн томъеолсон байдаг Энэ насандаа эрдэнэт хүмүүний биеийг олж төрөн өглөө наран мандахыг, үдэш наран жаргахыг харна гэдэг юутай зүйрлэм агуу зүйл вэ?

11а Батцэцэг

2009он

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)