Амьдрал

Амьдрал гэдэг бол нарт ертөнц дээрх хамгийн сайхан зүйл гэж хүмүүс ярих нь байдаг ч амьдрал бол шудрага бус гэх хэсэг бүлэг хүмүүс ч байдаг. Ер нь энэ бүхэн хүний хувийн харах өнцгөөс хамаарна. Хүн амьдралыг хэр их аз жаргалтайгаар харна төдий чинээ сайхан санагддага. Амьдрал бол хүний амьдралд ганцхан тохиолдох ховорхон аз завшаан гэж миний хувьд боддог. Гэрэлт наран дэлхийг гийгүүлж байдаг шиг хүн амьдралыг гийгүүлдэг. Хүн байхгүй байсан бол энэ дэлхий дээр хөгжил дэвшил юу ч байхгуй байсан. Хүмүүс ярихдаа хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр шар будаа тогтохтой адил гэдэг. Хүн гадаа амьдарч байгаа нь зөвхөн хувь хүний өөрөө нь болсон тэр хүн эхнээсээ л сайн сайхан явсан бол ийм байдалд орохгуй л байсан байх. Хүмүүс хүн болж төрнө гэдэг ховорхон аз гэж байхад тэр хэсэг хүмүүс амьдрал шудрага бус байна гэсээр гудамжиндаа л байсаар. Хүний хамгийн толгой эргүүлсэн асуулт бол та идэх гэж амьдардаг уу амьдрах гэж иддэг үү та энэ асуултанд хариулах гээд нэг үзээрэй. Амьдрал хүнээс маш ихийг хүсдэг, шаарддаг. Хүмүүн бид тэр бүгдийг нөхөх гэж чадахаараа гүйж зарим нь өөрийгөө үл хайхран гүйдэг. Нэгэн эрийн эцсийн харуусал гэх өгүүллэгийг би уншиж байсан. Тэр өгүүллэгт ажилдаа маш шаргуй нэгэн эр байжээ. Тэр зөвхөн ажилдаа л бүх цаг заваа зарцуулдаг байв. Тэр ажил гэсээр гүйж гүйж бүх юм дуусахын өмнө л өөрийг нь амьнаасаа ч илүү хайралдаг байсан ар гэр хань ижилдээ анхаарал тавьдаггүй байснаа анзаардаг. Тэр хүн яаж гэмшсэн ч нэгэнт оройтсон байдаг. Амьдрал түүнээг ар гэрийг нь марттал гүйлгэж байгааг анзаарсангүй. Яг энэ хүн шиг болохгуйн тулд ажилаа шууд хая гэж хэлхгүй ч ажилын хажуугаар ар гэр өөрийг чин хайрлаж буй хүмүүсээ мартаж болохгуй. Хэрвээ чи тэднийг мартвал жинхэнэ шудрага бус явдал болно. Амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээ бол чиний хүссэн бүхнээ биелүүлж хангалуун сайхан амьдрах юм. Манай Монголын сайхан ерөөл байдаг Санаснаа олж ,Сарвайсандаа хүрэх болтугай. Хүн өөрөө л сайхан бүхнийг хүсэж хамгийн гол нь соёлтой харьцах явдал. Сайныг дагаж саар гэдэг Дэлхий дээр сайн муу сүлэлдэж байдаг нь хорвоогийн жам Хүмүүн бид муугаа сайн талаас нь дэмжиж муу талыг нь анхааруулж байх хэрэгтэй.

11а ангийн сурагч Н Банзрагч

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)