Амьдрал бол үнэхээр аз жаргал.Амьд явна гэдэг бидний хувьд эрхэм зүйл
юм.Амьдралд алдаа оноо өчнөөн тохиолдох ч тэрнийгээ даван туулж чадаж байвал
амьдралын баяр баясгалан угтаа мөн юм.Хүн хэдий ганц амьдрах ч тэр амьдралдаа
уруу дорой арчаагүй явахыг хэзээ ч хүсэхгүй.Тийм учираас өөртөө зорилго тавьж
амьдрах нь хэн хүний эрхэм зорилго юм.Хүн хэзээ ч муу муухай амьдрахыг хүсдэггүйтэй
адил бас хэт сайн амьдрахыг хүсдэггүй.Хэрвээ хүмүүс бүгд хангалуун сайхан
амьдралтай байсан бол хэн ч амьдралын сайханыг мэдрэхгүй нэг тийм хэвийн хогийн
амьдралаар бас амьдрахыг хүсэхгүй.Тиймдээ ч хорвоо хүнийг аз жаргалтай
амьдруулахын тулд алаг эрээн амьдралыг бүтээсэн байх.Амьдралд хүн ямар ч байж
болно.Азтай
тоглогч байхад эсрэгээрээ азгүй архичин аль эсвэл азгүй банкны захирал байх
жишээтэй.Иймэрхүү асуудал дээр л амьдралын алаг эрээн үзэл гарч ирж байгаан.
11а Б.Тэмүүжин
Сэтгэгдэлгүй байна