Хөрст алтан дэлхий дээр хүмүүс бид ав
адилхан төрсөний
эцэст үхдэг
жамтай. Нэгэнт
бид хувь заяагаа өөрсдөө сонгож төрдөггүйгээс хойш энэ дэлхийн хаана ч байсан
хумхын тоосыг хөдөлгөгч хэн бүхэн эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хичээж хөдөлмөрлөх
хэрэгтэй. Бид
хичээвэл бүгдийг чадна. Гэвч
цөөнгүй тохиолдолд бид бүхний дунд ямар нэгэн шалтгааны улмаар өвчтэй, тахир
дутуу хүмүүс амьдардаг. Эрүүл
саруул бидэнд ч заримдаа амьдарахад хэцүү шантрах үе бишгүй олон байдаг атал
ийм хүмүүст хичнээн хүнд байдаг бол гэдгийг бид хэзээч ойлгохгүй. Гэвч
эдгээр хүмүүс маань эрүүл биднээс ч илүү сэтгэлийн тэнхээ,тэвчээр урам зоригоор
дүүрэн сайхан амьдаръя гэсэн эдгээр хүмүүсийнхээ хүсэл тэмүүлэлийг харахад үнэхээр
гайхалтай санагдана. Хэдийгээр
эдгээр хүмүүс маань бусдаас зарим нэг зүйлээр дутуу боловч өөрсдөө хийж бүтээх
санаачилга сэтгэлийг нь юугаарч илэрхийлэхийн аргагүй юм. Энэ
насандаа олдох ганцхан амьдралаа бид хий хоосон дэмий зүйл болгохгүйн төлөө
ямарч нөхцөл байдалд,чадахаараа хөдөлмөрлөж бага ч болов үр дүнтэй өнгөрөөх
хэрэгтэй. Гэвч
бүхний зарим маань ингэж чадахгүй харин хийж бүтээх насандаа ямар нэгэн өвчтэй
болсондоо харамсан амьдралыг буруушаан алтан амиа хорлох тохиолдол гардаг. Учир
нь тэд ийм болчихсондоо харамсаж одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн хэмээн
гутарч амиа хөнөөдөг. Харин
ийм биш үргэлж ямар нэгэн арга зам гарц хэзээд байдаг гэдгийг оюундаа тунгааж
аливаа бэрхшээлээ даван гарч чадвал та амжилтанд хүрнэ. Хөдөлмөрлөхгүй
бол таны аманд зүгээр юу ч олдохгүй гэдгийг цаг үргэлж санах хэрэгтэй. Нөгөөтэйгөөр
хүн өөрөө сэтгэлийн амьтан сэжигээр өвдөж сүжигээр эдгэрдэг. Чухамдаа
амьдралд ямарч зүйл тохиолдож болох боловч сэтгэлийн тэнхээгээрээ бэрхшээлээ
даван гарах аваас та өөрийгөө ялж чадна. Хүний хамгийн том
дайсан бол бид өөрсдөө. Өөрийгөө
ялж чадсан хүнд амьдрал боломж олгодог гэж олон алдартан мэргэд хэлсэн байдаг
нь оргүй зүйл биш харин чин үнэн юм. Хүн өөрөө өөрсдийнхөө
ирээдүйг цогцолоон бүтээдэг болохоор амьдралыг нэг бус олон өнцгөөс харж ирээдүйгээ
гэрэлтүүлэн цогцолоох ёстой. Та хичээвэл бүгдийг ялж чадна гэдэгтээ
итгэлтэй байж болно.Амьдралд хөдөлмөрлөхгүйгээр олддог зүйл гэж үгүй.
2009 он 11а ангийн сурагч
Отгон дамба
Сэтгэгдэлгүй байна