АМЬДРАЛЫН АМТ

Энэ хорвоогийн хамгийн амттай зүйл юу вэ Хүн бүр л өөр өөрийн үгээр янз бүрийн хариулт өгөх нь мэдээж Жишээ нь чихэр шоколод жимс гээд л амттанаас авхуулаад эхлэх нь тодорхой байх .Хүн ямар ч дутагдал гачигдалтай байгаа нь хамаагүй хүний эрээнтэй бараантай амьдарлаас дутуу зүйлээ гүйцээхийн төлөө амьдардаг нь амьдарлын бичигдээгүй дүрэм юм. Дутуу зэрэмдэг ч гэлээ яадгаа алдтал мунхаг бус бол таны урд өч төчнөөн гэрэл гэгээтэй амьдарлын адал явдлаар дүүрэн олон арван салаа зам ярайж байгааг та нүднийхээ боолтыг аваад хараад үз

Хүн жаргал даадаггүй

Зовлон даадаг гэдэг

Өөрийнхөө гараар өч төчнөөн бартаа бэрхшээлийг давж ирж “жаргал “ гэдэг зүйлийг өөрөө олж авсан бол жаргал байтугай түүнээс их зүйлийг дааж л таараа магадгүй хүн хүний олж авсан жаргалыг л даадаггүй нь тэр .Учир нь өөрөө яг түүнийг жинхэнэ шудрага ёсоор гардан олж авч чаддаггүй болохоор хүний жаргал дэндүү өөрт хүнд байдаг болохоор даадаггүй юм байлгүй дээ хэрэв та өөрийнхөө алтан гараар амьдарлын амт гэж юу болох. Аз жаргал гэж юу болохыг хүссэн утгаар амталж мэдэрхийг хүсвэл миний бодож буй бодлын минь захаас өчүүхэн ч байтугай уншаад үзээрэй

Хүн төрөлхтөн бид амьдрал хэмээх далайд аялахдаа хүний тэсвэр хатуужил тэвчээр шаардагдсан олон хад асга давалгаатай энэ биеэрээ харц тулгарах нь олонтаа тохиолдоно .Энэ бүгдийг давж туулахад ар араасаа олон бэрхшээл цөхрөл шантралд орох нь амьдарлын нэгэн шалгуур .Хүн алдаан дээрээ тулгуурлан улам сайн суралцдаг болохоор үүнд бүү түүртээрэй. Харин дахин алдаагаа давтахгүйн тулд өөрийн гэсэн зорилготой байж түүндээ хүрэхийн төлөө тэмцэл зүтгэл гаргаж ялалт бахдалын оосорын үзүүрээс атгаж явахын төлөө тэмцэцгээе

Хэрвээ та энэ бүгдийг дэс дараалан хийж амьдралдаа хэрэгжүүлж чадваас амьдралын эрч хүч ,аз жаргал сайхан амьдрал бүгд таны хаалгыг тогшиж өөрийн биеэр танай гэрт айлчлан морилох болно.

Энэ бүгдээс үзвэл хамгийн амттай зүйл бол “амьдралын амт “гэдэгтэй олон хүн нэгэн зэрэг санаа нэгтэйгээр дэмжих биз ээ


11а ангийн сурагч Ч.Намхай

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)