Хүн бол байгалийн хүчнээс ангид оршиж чаддаг цорын ганц амьд бие юм, Үүний учир
шалтгаан далд нууц нь хүний оюун ухаан
сэтгэлийн хүчэнд оршдог. Ийм учраас хүн төрөлхтөн соёл иргэншлийг бий
болгож амьдрал хэмээх зүйлийг бүтээжээ.Хүний амьдрал нь зовлон жаргал ,баяр хөөр ,гуниг харууслаар дүүрэн байдаг ч
эцсийн эцэст хүмүүс аз жаргал хэмээх оргилд хүрэхийн төлөө тэмцдэг.Гэхдээ хүн бүр
энэ оргилд хүрэхийг хүсдэг ч бүгд хүр ч чаддаг билүү? Энэ асуултанд ихэнх хүмүүс
"үгүйшдээ" гэж хариулсан байдаг.Энэ оргилд хүрэхийн тулд хүнд тэсвэр
тэвчээр,авхаалж самбаа,эр зориг гэх мэт зан чанар байх хэрэгтэй боловч хамгийн гол
нь сэтгэлийн хүчтэй байх ёстой.Өөрөөр хэлбэл хүн бол сэтгэлийн амьтан юм.Хүн төрсөн
цагаас эхлэн аливаа зүйлийг даван туулж тэсвэр хатуужил олж авдаг.Гэхдээ хүний сайхан
сэтгэлгүйгүйгээр хорвоог туулах хэцүү.Амьдарлийг олон бүлэгт хувааж үзвэл аз жаргал
хамггийн том бүлэг нь юм.Сайхан амьдралтай яаж болох вэ?Үүний тулд орчин үед хүмүүс
цаг хугацаатай уралдах болсон.Хэн хамгийн сайн цагийг ашиглаж чадна тэр хүн сайхан
амьдарч байна.Гэхдээ сайхан амьдарч байгаа хүн бүхэн аз жаргалтай байдаг гэвэл худлаа.Ядуу
хүн ч гэсэн аз жаргалтай амьдарч болно.Хамгийн гол нь хүн баян хоосондоо биш хүнд
байдаг сайхан ааш зангаа алдалгүй амьдарвал болно.Амьдралын үнэ цэнэ гэдэг үүнтэй
холбоотой.Та яаж хэрхэн амьдрахаа өөрөө л шийднэ бас бүтээнэ.Өөрөөр хэлбэл таны амьлдрал таны л гарт байдаг.Тийм учраас
эртнээс өөрийгөө дайчилж ,аливаа зүйлийг үнэн сэтглээсээ шамдан суралцаж бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх хэрэгтэй.Энгэж чадвал
аз жаргалын гүүрээ барьж дууслаа гэж үзэх хэрэгтэй.Гэхдээ оргилд хараахан хүрээгүй
байгаа.Одоо харин та тэвчээртэй хүлээх хэрэгтэй.Яг энэ үед бууж өгвөл та дахиад
л ялагдана.Энгэвэл та өөрийнхөө хөлс хүчээ шавхан байж зүрх сэтгэл
ээ шингээсэн аз жаргалын гүүрээ өөрийнхөө г
араар устгацантай адил.Гэхдээ та чадна гэж өөрийгөө зориглож дахиж эхлээрэй.
Сэтгэгдэлгүй байна