Амьдрах хүсэл

Энэ насандаа эрдэнэт хүмүүний биеийг олж төрөн өглөөн наран мандах үдшийн нар жаргахыг харах нь юутай зүйрлэм.

Нэгэнт эргэх хорвоод ээлжлэх энэ орчлонд хүмүүн биеийг олж төрснөөс хойш та ямар ч дутагдал гачигдалтай байх нь хамаагүй зүүний үзүүр дээр тогтсон ганц шар будаа мэт азаа эрэмдэг зэрэмдэг дутагдал гачигдлаасаа болоод мянган зүйлийн эхлэл төгсгөл шинэчлэл өөрчлөл нээлтийг харах үзэх боломжоо бүү алдаарай .

Гутрангуй үзэл бодолдоо автан гутарч хямдхан байхаа болин тоохгүй өнгөрсөн хэн нэгийг тоож хартал нь амьдархыг хүсч байвал дотроо нүүрлэсэн тэр их гутрангуй гамшгаа зүгээр л уутан дотор хийгээд яг хог шиг хаячихаад агуу их амжилтынхаа үүд хаалгыг хайх эрэлдээ гарахаа бүү мартаарай

Хамгийн гол нь хүн та өөрөө өөрийгөө ялан дийлэх нь хамгийн том амжилт ололт болно.

Та боломжоо эр сургал арга замаа олохгүй байна хүнд хэцүү байна гэж бүү шантар өч төчнөөн удсан ч хамаагүй та зөвхөн зөв зам арга эвээ л олчиход болно.

Ямагт өөртөө болохгүй юм гэж байдаггүй юм гээд нэг хэлээд үзээрэй .

Энэ үг таныг магадгүй йрээдүйн саятан, агуу их нэр хүнд ,ачтан гавьяатан болгоход тань хүчтэй нөлөөлж чадах вий.

Ямагт надад боломж олдоно би чадна гэсэн сэтгэлтэйгээр та өөрийнхөө гараар бүтээх амьдарлаа өөр өнцгөөс нэг хараад үзээрэй .

Амьдрал бол шалгалт

Алдаа бол дүн

Асуулт бүр нь хариулт болдог

Энэ бүхний эцэст та хайсан хамгийн сайхан хамгийн зөв замаа олох болно.

Суут амьдарлын эх үүсвэр нь хүмүүн таны хүч хөдөлмөр л байдаг

Хөдөлмөрлөхгүйгээр амьдралд олдох юм үгүй гэж нэгэн нэрт цуутан хэлсэн байдаг

амьдрал чамайг дутуу хүтүү бий болгосон ч тэрийгээ гүйцээхийн төлөө хөдөлмөрлөх нь хүний амьдарлын ёс байдаг.

Хэрвээ та амьдарлын ёсоо жинхэнэ утгаар нь биелүүлж хэрэгжүүлж чадваас амьдарлаас олж авах хамгийн үнэтэй билэг болох аж жаргалын тасалбарыг үнэ төлбөргүйгээр авч чадах болно

Таньд амжилт хүсье

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)