Амьдрал

Манай дэлхий дээр янз бүрийн хүмүүс байдаг. Харин монгол улсад ядуу хоосны ялгаа газар тэнгэр шиг байна. Гадаадын улсуудад огт өөр буюу хүмүүс нь бололцооны амьдралтай. Америкт гаргүй, хөлгүй хүн монголд байгаа ямар ч өвчин зовлонгүй хүнээс сайхан амьдарч байна. Тэр хүн эхээс төрөхдөө гаргүй, хөлгүй төрсөн. Энэ хүн анхандаа өөрийнхөө амийг хорлох гэж оролдсон боловч бүтээгүй болохоор амьдралынхаа төлөө зүтгэе гэж шийдсэн. Одоо энэ хүн амьдрахын тулд илтгэл тавьж мөнгө олдог. Тэгж л энэ хүн жаргалтай сайхан амьдарч байна. Үүнтэй адилхан хөгжлийн бэрхшээлтэй болон ямар ч өвчин зовлонгүй хүмүүс ч гэсэн энэ хүн шиг сайн сайхан амьдрахын тулд амьдралынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Хүн угаасаа зовлонтой нүүр тулан тэмцэж байж хатуужин, ухаажиж, хүчирхэг болох төдийгүй ингэснээр жаргал, хайр болон хүндэтгэлийг ард түмнээс хүртэнэ. Одоо миний амьдрал жаргалтай байгаа ч ирээдүйд ямар болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ ирээдүйд зовлон бэрхшээлтэй тулгарна. Харин түүнийг давж байж би хүчирхэг, ухаалаг, хатуужилтай сайн сайхан амьдарна. Би зовлон бэрхшээлтэй тулгарахгүйн тулд одооноос эхлэж хичээл номоо сайн хийж 11н жилийн сургуулиа онц төгсөж хүссэн мэргэжлээрээ дуртай сургуулиа аваад бас онц төгсөөд мэргэжлийнхээ ажилд ороод сайн ажиллаж сайхан амьдарна.

Эзэн хичээвэл

Заяа хичээнэ

2009он 10а ангийн сурагч Г.Бямбацогт

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)