Нохой хошуу иш битүү өргөсөөр бүрхэсэн . Үүнийг зарим
нутагт улаан халгай гэх ч бий.
Нохойн хошуу ой бургас шугуйгаар голдуу
ургана .Зарим нутгийн хүмүүс чөтгөрийн хумс гэж нэрлэдэг ч явдаг байдаг. Нохой хошууны өвсийг малд өгөхөд
их болгоомжилдог . Харин навчийг нь түүж
хатаагаад хандалж ядарсан малд өгөхөд түргэн тэнхэрдэг . Нохой хошуу 5—7 сард цэцэглэж 8—9 сард улаан жимс нь болдог. Нохойн хошууны
болсон жимсэнд А , С, Р, К,В витамин
нимбэгний хүчил нүүрс-ус зэрэг бодис
илбэг байдаг юм. Нохойн хошууны жимсийг бүрэн боловсорхоос хэд хоногийн өмнө түүж сүүдэр газар
хатаагаад 100гр жимсийг 1 литр халуун усанд хийж 3 цаг хиртэй дэвтээгээд зөөлөн гал дээр 5 минут
буцалган хандалаад шүүнэ . Витамин дутагдсан төл малд өгөвөл их сайн . Мөн хүмүүс ч буцалгаж уухад бөөрөнд даралтанд сайн зүрхний өвчнийг ч эмчилдэг гэдэг.
Сэтгэгдэлгүй байна