Феодер Михайлович Достоевский

1821оны 12сарын 21 нд Москва хотноо эмч хүний гэр бүлд мэндэлжээ. Эцэг нь уг гарал нь тайж хүн байсан ба ядуучуудад зориулсан эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байв. Тэрээр 1838 онд эцгийнхээ зөвлөсний дагуу петербург хотноо цэргийн инженерийн сургуульд элсэн орж 1843 онд төгссөн. Достоевский нь оросын уран зохиолын сод төлөөлөгчийн нэг. .достоевский 60-аад оны үед ах М.М Достоевскийн хамт Врема /1861-1863/ Эпоха / 1834-1865/ сэтгүүл гарган оросын хамжлагат ёсыг илтгэн шүүмжлэхийн хамт орос оронд өрнөдийн капиталист байгуулгийнх шиг хүний уг чанар харш хууль журам тогтоолголгүй түүхэн онцлогтой нь нийцэх өвөрмөц зам эрж олохыг хичээсэн санаа бүхий өгүүлэл зохиол нийтлүүлж байжээ. 1849оны 4сарын 23нд достоевский бүлгэмийн бусад нөхдийнхөө хамт баривчлагдав . Түүнийг /Белинскийн гогольд бичсэн захидал/-ыг дэлгэрүүлсэн гэдгээр хэрэгт татсан ба 21 хүнийг нь цаазаар авах ял оноосон боловч 1-р Николай хааны зарилгаар 4 жилиин цөллөг болгож дараа нь Сибирьт байнга суух ялаар шитгүүлсэн .Тийнхүү тобольск хүртэл унаанд хөл дүүжилж цааш нь 40 хэмийн тэсгим хүйтэнд дөнгөтэйгээр хэдэн мянган бээрийн газрыг явган туулжээ .Тэрбээр 4жил омскийн гянданд суусан .Энэ тухай “Үхдэлийн байшингаас сурвалжилсан тэмдэглэл “зохиолдоо бичсэн байдаг .Ингэсний эцэст 1859 онд нутаг орондоо очих зөвшөөрөл авсан. 1856 оны 6сарын 5нд дахин гай нөмрөв. Энэ өдөр түүний нас барсан ахынх нь өрийг төлүүлхээр хамаг юмыг нь битүүмжилсэн. Оросын болоод дэлхий дахины уран зохиолд тодорхой байр суурь эзэлсэн олон роман бичсэн бөгөөд Үүнээс: 1866-Дорд үзэгдэгсэд, гэм зэм 1861-Үхлийн байшингаас сурвалжилсан нь 1868-Мангуу хүн 1872-Чөтгөрүүд зэрэг нь бүр ч илүү алдартай юм.

Дорд үзэгдэгсэд

Гол дүрүүд: Наташа Ихменева түүний эцэг Николай Сергейч бол багахан эдлэн газартай бас ч Валковский ноёны итгэлийг даачихсан хүн юм.Ганц охин Наташа нь Валковский ноёны хүү Алёшад дурласнаар тэрхүү дурлалынхаа боол нь болсон.Иван Петрович, Нелли , Бубнова,Смитийн гэр бүл. Нелли өнчин охин бөгөөд энэ романы зангилаа хэсэг болсон дүр юм.Энэ охин ядуу зүдүү амьдралтайгаа тууштай тэмцэж байсан боловч зохиолын эцэст амиа алддаг. Дүгнэлт: Орос орны бодит байдлыг тухайн үеийнх нь нийгэм, эдийн засгийн шинэ харилцаатай уяалдуулан бичжээ. Зохиолд нийгмийн учир шалтгаан бүхий баян хоосны эрс тэс ялгаа нь хүмүүсийг ёс суртахууны хувьд бас тийм хурц зөрөөтэй болгодгийг ураг сайхны өндөр түвшинд дүрслэн үзүүлжээ. Энэ нь нийгэмд басамжлуулах,дорд үзэгдэгсэд нь хөрөнгө чинээ ,бэл бэнчингүй хэдий ч шударга үнэнч сэтгэлтэй сайн явдалтай хүмүүс байдаг бол харин баян чинээлэг хүмүүс нь хар амиа хичээсэн хүний үнэргүй цэвдэг сэтгэлтнүүд байгаагаар дүрслэгдсэнээр тодорхой.

2008-2009 оны төгсөгч 11б Алтанцоож

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)