Амин дэмтэй ургамал:

Манай оронд А. B.C.D. E. P. PP зэрэг олон бүрдэлтэй амин дэм агуулсан чацаргана, нохойн хошуу, цангис. аньс, үхрийн нүд, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, өрөл, хад, тошлой, улаалзгана зэрэг 150 гаруй зүйлийн амин дэмтэй ургамал ургадаг. Мөн адуу малын элэг загасны тосонд амин дэм үлэмж буй. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх биед боловсруулан хэрэглэдэг.

Бөөрөлзгөнө:

Манай орны ой тайгатай уулархаг нутгийн намгархаг нуга, уулын тагт ян сарьдгаар дөрвөн зүйлийн бөөрөлзгөнө ургадаг. Үүний 1 нь сахалины бөөрөлзгөнө гэдэг. Энэ нь Шаравтар өргөстэй булчирхай мэт, найлзуур нь цэцэглэж жимсэлдэг, гурвалсан өнгө бүхий үсэрхэг найлзууртай байдаг, Монгол ардын эмнэлэгт ханиад томуу, халуун бууруулах, мэдрэлийн өвчин анагаах, эм тангийн жор найрлагад ордог эмийн чухал ургамал юм.

Царван /ээрэм шарилж/

Царван бол 30-70 см өндөр ургадаг энгийн буюу салаалсан иштэй олон наст ургамал юм. Навч нь зэвхий ногоон өнгөтэй, шугаман хэлбэртэй,сагс шаравтар өнгөтэй, 7-8 дугаар сард цэцэглэнэ. Царван нь Ховд, Завхан, Булган аймгуудын нутагт ургадаг. Эмийн түүхий эд болгож зөвхөн цэцгийг нь түүн авч түргэн хатаана. Царвангын цэцгийг уушиг, бронхын үрэвсэл амьсгалын замын булчирхайн үрэвслийн үед уух, зайлах аргаар хэрэглэдэг. Мөн идээшмэл экстракт бэлтгэж ходоодны шүүс ялгаралтыг ихэсгэх хооронд дуртай болгох зорилгоор хэрэглэнэ.

2008-2009 оны төгсөгч 11б Сүнжидмаа

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)