Богд хан уул

Байгалийн үзэсгэлэн төгөлдөр өнө эртнээс дархалсан Богд хаан уулыг Монголчууд хэзээнээс нааш эрхэмлэн дээдэлж хайрлан хүндэтгэсээр иржээ. Эдүгээ монгол улсын нийслэл Улаанбаатар хотын өмнө сүндэрлэж туул голын тунгалаг уснаа үзэсгэлэн төгөлдөр дүрээ тольдон байдаг .богд хан уул их эртний түүх намтартай , түмэн олондоо алдартай уул юм .12оос 13зуунд хан уулын ар, Тунгалаг туулын хар шугуйгаар Монголын Хэрэйд аймгийн тэргүүн Ван хан нутаглаж байснаас Хан уул хэмээн нэрлэх тухай домог байдаг .Одооноос 400гаад жилийн өмнө богд хан уулын ар, тунгалаг Туулын хөвөөнд монгол улсын төв Их Хүрээ байгуулснаас хойш сүрлэг сайхан энэ уулыг хайрлан хамгаалах явдал ард олны дунд төдийгүй , ихэс дээдсийн хүрээнд хэлцэгдэн хууль цаазын бичигт тусгагдсан байв. Тухайлбал,1778 онд хүрээний сайд бээс Юндэндорж Богд хан уулын дархан цаазыг сэргээн дархлахын чухлыг мэдүүлж Манж хаанд өргөсөн бичигтээ :” Монголын дээд ихэс энд төрсөн гэхээс гадна хормойд нь шар хар олон , түмэн хурсан “Их Хүрээ” орших 4 аймгийн чуулган нийлэх энэ сайхан ой мод , ан гөрөөс бүрдсэн олондоо магтагдсан , холын жуулчдын сэтгэл татсан хан уулыг эцэг өвгөдийн минь үеэс эхлэн дархалж ирсэн тул үүнийг хуучин ёсоор онгон дархан болгож хайрлахыг хичээнгүйлэн гуйсугай.”хэмээжээ.Энд эрт дээр үед монголын богд, хаад байнга нутаглаж байсан болон гэгээн мэргэн хэмээсэн утгатай богд гэдэг үгийг нэн хүндэтгэсэн зүйлдээ монголчууд нэр болгон өгдөг учир энэ уулыг ийнхүү Богд хан гэх болжээ .Богд хан уул бол Хэнтийн уулархаг нутгийн салбар бөгөөд хамгийн өндөр ноён оргил Цэцээ гүн далайн түвшнээс дээш 2257метр юм .Түшээ гүн , Их бага Тэнгэрийн нуруу, Баруун зүүн ширээт зэрэг бусад оргилууд 2000метр гаруй өндөр болно . Орой, нуруугаараа тэгш, асга чулуун нуранга элбэг, өөдөө ахин шаталсан тагийн ширээ шиг дэнж үргэлжилнэ . Богд уул нь 34 амтай үүнийг нэрлэн дурдвал :

1 Их тэнгэр

2.Бага тэнгэр

3.Залаа

4.Залаагийн богино

5.Хүрхрээ

6.Их хүрэл тогоот

7.Бага хүрэл тогоот

8.Чулуут

9.Бумбат

10.Харгана

11.Төрхурах

12.Шажин хурах

13.Ширдэгтийн богино

14.Ширдэгт

15.Баян-бухаг

16.Өгөөмөр

17.Зуун дэлгэр

18.Зүүн зуунмод буюу Хийдийн ам

19.Баруун зуунмод

20.Номт

21.Баруун дэлгэр

22.Түргэн

23.Өвгөн

24.Өвөр зайсан

25.Ар Яргайт

26.Тайхийн ам

27.Жаргалант

28.Ташгай

29 Нүхт

30.Арцат

31.Хүүш

32.Чандмань

33.Чандманийн богино

34.Зайсан эдгээр болно .Энэ уулын дархан цаазтай талбай бүгд 36530га бөгөөд ой мод нь 18100га, ойгүй талбай 17030га бут сөөг 100га ян сарьдаг ,асга,хад цохио 640га ойн цоорхой 410га, модыг огтолсон газар 150га, эгц цавчим уруу хажуу 30га болно .Энд умард Ази,Сибирийн хөвч,тайгын болон төв Азийн хээр, уулын хээрийн бүсийн ургамал Тухайлбал: хус,улиас,улиангар, шинэс, тэс, хайлаас, гацуур, хуш, нарс, зэрэг 10гаруй зүйлийн навчит, шилмүүст мод, 20гаруй зүйлийн бут сөөг, 220 шахам зүйлийн өвслөг ургамал, олон арван зүйлийн эмийн болон жимс жимсгэний ургамал ургадаг. Ой хөвчид нь халиун,буга хүдэр, бор гөрөөс, зэрлэг гахай, буга, хэрэм,шилүүс, мануул, үен, солонго, үнэг, чоно,туулай,дорго, хур, сойр,ятуу,хөтүү, явлаг, ятга шаазгай, тоншуул, тотиг бялзуухай, харцага,бүргэд,зэрэг ан амьтан, жигүүртэн шувууд үржин төлжиж шивээлэн байдаг баян хангай юм.Эртний чулуун, хүрэл зэвсэг хийгээд тэр цагийн болон түүнээс хойшхи үеийн булш ,хиргисүүр, хөшөө,хадны зураг, Цэцээ гүн оргилын дуган, Мандширийн хийдийн туурь, хуучин, шинэ үсгээр өрж зүйж бичсэн бичээс зэрэг түүх, соёлын дурсгал Богд хан ууланд олон бий.1971 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Монголын эртний дархан цаазат богд хан уулын хамгаалалт, ажиглалтыг сайжруулах зарчим арга хэмжээний тухай тогтоол гаргаж онцгойлон анхаарсан байна.

2008-2009 оны төгсөгч Эрдэнэчулуун, Оюунхишиг, Шүрэнчимэг

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)