Монгол бөхийн өмсгөл нь монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтгэн харуулсан гоо үзэмж төгс агууламж бүхий төрийн эдлэл юм. Өмсгөл нь барилдааны эрхэм ёслолыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай. Монгол бөхийн өмсгөлд: - 4талт жанжин малгай - Зодог шуудаг - Нөмрөг - Ээтэн хоншоортой монгол гутал орно. Малгай: Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж, засуулууд гартаа залан өргөн барьдаг. Малгайны 4 тал нь монголын 4 аймгийг, орой дээрх зангидмал сампин нь шавь 5 газрыг төлөөлүүлэн бүтээсэн бөгөөд 1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг нь тэмдэглэж малгайг 4 талд нь аварга, арслан, заан, начин цолыг илтгэн харуулсан хүчитнүүдийн дүрсийг төнгөөр сийлэн хийсэн онцлох тэмдэгтэй болгожээ. Залаа: залаа нь үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилтыг илтгэн харуулна. Хөндлөн шар туузыг дүрэмд заасан хэмжээний дагуу залаан дээр хөндлөн хадна. Зодог, шуудаг: монгол бөхийн зодог нь саран ба уутан хэлбэрийн гэсэн хоёр янзын эсгүүртэй. Зодог шуудгийг зөөлөн торгомсог эдлэлээр эсгэж, мяндсан утсаар ирмэглэн шидэж, шуудагны гуяны хэсгийг зөөлөн сур буюу арьсаар сүлжиж ханцуйны уяаг мяндсан утас хадгаар хийнэ. Зодогны элэг бүс нь хүч, чадал, арга мэх, зориг самбаагаар хүчирхэг байх утгыг харуулна. Өнөөгийн бөхчүүд үол төлөв хөх, улаан 2 өнгийн зодог шуудгийг эрхэмлэн хэрэглэж байна. Монголчууд тэнгэр, газар, уул усаа шүтэн өнгөний билэгдлийг эрхэмлэн хэрэглэж, бөхчүүдийнхээ зодог шуудгийг дараах өнгөөр хийдэг байжээ. Нөмрөг: Бөх барилдахаар гарч ирж буй зүүн, баруун талын том цолтой, магнай бөхчүүд нөмрөг нөмөрнө. Зүүн талын магнай бөх цэнхэр, баруун талын магнай бөх улаан нөмрөг нөмрөх бөгөөд нөмрөг нь улаан, ягаан, хөх, цэнхэр торгомсог удаар хийгдсэн өргөн нөрийн эмжээр бүхий хошмогтой, дугуй, тойрог захтай, урд тал нь задгай, ханцуйгүй, элэг бүс нь мяндас хадаг болон бусал зөөлөн эдийн аль нэгээр хуруунаас нарийнгүйгээр бөөрөнхийлөн хийгднэ. Гутал: Ээтэн хоншоортой монгол гутал нь бөх бат, эдэлгээ сайтай, алив юманд тээглэж бүдрэхгүй, монгол бөхийн барилдааны мэх хийхэд нэн тохиромжтой. Барилдах явцад холхин сугарахаас болгоомжлон, гутлын түрий, оймс 2-н завсраар хулс буюу уян модоор хавчаар хийж, халтирч гулсах, бэртэл гэмтэл авахаас урдчилан сэргийлж улам бат суурьтай болгох үүднээс хүлэг, боолтыг хэрэглэнэ. Гутлын түрийнээс дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааг сарьсаар хээ угалз хатган оёж урлана.
2008-2009 оны төгсөгч Б. Сэргэлэнбаяр, Ш. Мөнхбат.
Сэтгэгдэлгүй байна