Байгаль эх

Байгаль бол бидний ээжээс дутуугүй маш том бурханы бэлэг, алтнаас дутуугүй үнэт эрдэнэ гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэтэл хүн толгойтой бүгд л байгаль орчиноо хамгаалъя мод тарьцгаая орчиноо цэвэрлэе гэдэг гэтэл зарим нэгэн хүмүүс тарьсан модыг нь санаатай болон санаандгүй байдлаар хугаллаж сүйтгэдэг нь худал биш үнэн хэлсэн нэгнээ шургуу гэх хэлэхгүй бол бидний болон ирээдүйн үе залгамжлагчидын маань орчин сүйдэх бид энэ бүхнийг бодхол учиртайсан. Энэ чинь бидний унасан газар угаасан ус шүү дээ. Одоо манай Монгол улсад цөлжилт ихсэж байгаа нь модтой салшгүй холбоотой яагаад гэвэл элсийг хаах мод байхгуй учираас. Цөөхөн модоо бид чинь өвөлд ихээр түлнэ байшин барилга барих гол материал учир зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй хэдэн ч хамаагүй машин мод авчираад барилга баридаг. Зөвшөөрөлгүй мод гэдгийг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг нь манайхны гэм биш зан, энэ байдлыг болиулвал модны ирээдүй арай л гэрэлтэхсэн модыг тайрч авчирсан хойно нь барих биш тайрхаас нь өмнө зогсоох хэрэгтэй. Биднийг хүрээлэн буй газар шороо дэлбээлж байгаа цэцэг бүхэн байгаль эх гэдгийг хүмүүн бид мартаж болохгуй. Нэгийг ав арвыг тарь гэдэг үг худал биш энэ үгийг байгаль эхийн үрс бид хэрэгжүүлэх үүрэгтэй.

10 а Энхманлай

Манай орон байгаль газар нутгаараа өргөн сайхан орон билээ. Ургамал ан, амьтан элбэг сайхан байсан хэдий ч одоо бол ургамал цэцэг нь гандан гансарч ан амьтад нь улам бүр цөөрсөөр байна. Агаарын бохирдол хог хаягдал гээд л бүхий л болж бүтэхгүй зүйлс монгол орныг нөмрөөд байна. Ингэж бодохоор бидний ирээдүйн байгаль улам бүр бүрхэглэн харагдаж хөгшид залуусын сэтгэл зовинон сууж байна.

Ийм байдлаараа байхын болвол усны гачигдалд ч орж мэдэхээр байна. Иймээс бид бүгд гараа хамхилгүй сууж бүх нийтээрээ хөдөлж хөдөлмөрлөж байгаль орчноо нүдний цөцгий шигээ хайрлаж хамгаалж амьдарцгаая. Хүн хэдий байгаль орчноо хайрлаж хамгаалж амьдарцгаая гэж хэлж суудаг боловч яг амьдрал дээр гэрээсээ гараад хогоо хаана хаядаг билээ гэдгээ нэг бодоод үзээрэй. Хүмүүсээ байгаль орчноо хайрлаж амьдарцгаая.

10 а Энхзаяа

Байгаль эх минь уйлж, гомдож байна хүүхэд залуучуудаа. Байгаль орчны минь үзэсгэлэнтэй харагддаг ой мод, гол ус, хөрс шороо юм. Энэхүү сэдэв дээр Жишээ авч үзвэл:Хөрслөн ургаж ба үндэслэж байгаа модийг модны хулгайчид гэх хүмүүс сүйтгэж байгаа гэвч тэдний буруу ч биш Тэд бас л амьдрах гэж байгаа л хүмүүс тэд модоо тайраад,хагалаэ,шуудайлан хотруу оруулж зарж байгаа. Гэр хороололд байгаа хүмүүс модгүй л бол харанхуй нөмрөгт байгаа юм шиг л байдаг.Монгол орны ихэнх хүмүүс гэр хороололд байдаг.Энгэж бодхоор хэцүү байгаа ч Өвөл гэх улирал шүү дээ. Энэ гэр хороололын айлуудийг ярьхаар утаа гэх асуудал гарч ирнэ. Утаа бол одоо Улаанбаатарыг нөмөрсөн нөмрөг юм шүү дээ. Энэ бүхэнд “Байгаль орчин”ихээр гомдож гол ус маань ч ширгэж алга болж байгаа гэж би боддог.Энэ асуудлаас бага зэрэг ч болов холдож Эх орон нутаг дэвсгэрээ тохилог,цэцэгжүүлэн хөгжсөн,гэр хороололын айлууыг бүгдийг нь вакуумжилсан орон сууцтай болговол, машин тэрэгний асуудлийг багасгаж чадвал утааны асуудлаас бага ч болон гарч чадах байхаа.

10 а Шүрэнцэцэг

Байгаль эх бол бидний ээжүүдийн нэг юм. Бид өөрсдөө л байгаль эхээ хайрлан хамгаалж, өвөг дээдсээс ирсэн чигээр нь биш бүр л улам сайхан дэлгэрүүлж байх нь бидний чухал үүрэг юм. Бид бол байгаль эхээс заяагдаж байгаль эхээс устгагдаж байгалийн замаар өсч өндийн яваа нэгэн амьд организм билээ. Бид бол одоо байгаль эхээс улам сайхан болгох биш бүр эвдэж сүйтгэж байгаа болохоор одооноос эхлэн гол мөрөн, уул, цэцэг ногоогоо хайрлаж хүндэтгэж явах нь бидэнд хамгаас чухал эрдэнэ юм. Байгаль гэдэг бол бидний ээж юм. Учир нь байгаль эх байгаагүй бол хүн төрөлхтөн байтугай ан амьтан, араатан жигүүртэн ч байхгүй байх байсан. Иймээс бид нар байгаль эхээ хайрлан хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм вэ?

10 а Дамдиндорж

Хүмүүс бид нар эх болсон байгалаа хайрлан хамгаалах ёстой байтал эвдэн сүйтгэж байгаа билээ. Эх болсон байгалаасаа үр өгөөжийг нь их авсан байтал эвдэн сүйтгэж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй. Хүн байгаль хоёр энэ ертөнц дээр салшгүй холбоотой. Байгаль эхээс бид авах зүйлийг нь их авсан байтал өгөх зүйлийг нь өгч чадахгүй байгаа. Хойч ирээдүйдээ уух усгүй, амьсгалах агааргүй, хагдарсан өвс зэргийг үлдээхгүйн тулд одооноос эхлэн байгаль орчноо хайрлан хамгаалах нь хувь хүн болон хүмүүс бидний үүрэг юм. Энэ байдлаар байгаад байх юм бол байгаль орчин маань устах аюул бидний өмнө тулгараад байна.

Хүмүүсээ байгаль орчноо хайран хамгаалцгаая.

Эх болсон байгаль маань бидэнд их гомдож байгаа.

10 а Пагамдулам

1 сэтгэгдэл:

null
doogii (зочин)

sain u Doogii bna bugded ni mend manai angiinhan bas surguuliinhan goe goe yum bichij, hiijee bi bugdiig ni unshlaa,uzlee. daraa bur goe yum bicheerei.....................

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)