Хүлээлт

Ганц олдохгүй хүний амьдрал даанч ахархан, аз жаргал, эрүүл энхийг хүсэн хүлээж түүнд хүрэх нь хүн төрөлхтний хэтийн төлөв гэхэд хилсдэхгүй биз . Эцэг эхийгээ ах дүүгээ амраг хайртаа хүлээж байгаа хүн хорвоод хэд байгааг тааж мэдэшгүй ажиллаж  сурч  хичээж байсан мөч бүхний ард ямар нэг сайн сайхан зүйл хүлээж байгаа гэдэгт хүн бүр л итгэдэг . Үүний нэг адил би нэгэн түүх өгүүлэе . Эрт цагт нэгэн ээждээ орхигдсон хүү байлаа. Тэрээр нас биед хүрч уул шиг ханхар сайхан залуу болжээ. Гэвч түүнд дутуу нэг зүйл байгаа нь түүний хагас оюун ухаан байв . Хүн  том болох тусам эхийн хайрийг мөрөөдөвч түүний бодолд их ажил хийгээд байвал ээж маань эргэж ирнэ гэхээс өөр юм орж ирэхгүй байв . Ингэж явсаар цаг хугацаа өнгөрч өвгөн болохын цагт насан эцэслэх үедээ ч зөвхөн ээжийгээ хүлээсээр хорвоогоос халив. Энэ мэт гунигт түүхийг сонсохоор зүрх шимшрэх шиг . Ингээд бодохоор хүлээлт гэдэг ямар их гуниг , гутрал,  цөхрөл, харуусал авчирч байгааг өгүүлж баршгүй.

3 сэтгэгдэл:

null
эрдэмбилэг (зочин)

Үнэхээр л хүлээлт, горьдлого гэдэг аз жаргалыг тэр бүр авчирдаггүй нь үнэн шүү дээ.

Hawk (зочин)

Хүлээлт гэдэгтэй итгэл найдвар шууд холбогдох байх, хаймгийн аймар нь итгэл найдвар эцсийн мөчид үгүй болдог. Өөрөөр хэлбэл чамтай хамт энэ ертөнцөөс алга болно. Би аавыгаа эдгэнэ гэдэгт маш их итгэдэг байсан боловч тэр итгэл найдвар аавтай минь хамт яваад өгсөн. Бүх зүйл өнгөрсөнийг мэдэж байсан ч гэлээ аавыхаа гарыг атгаад эргээд босоод ирэх юм шиг санаж дэмий л үрээд сууж билээ :(

Эрхсаран (зочин)

Тиймээ, хүлээлтийн цаана дэндүү их итгэл найдвар байдаг шүү. Бурханд булаалгасан аавыгаа буцаад ирнэ гэж.....бусдад алдсан хайртыгаа ч буцаад ирнэ гэж.....зөндөө их хүлээдэг. Одоо ч хүлээсээр л

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)