Ардчилсан нийгмийн түүхэн хөгжлийн явцад түүний салшгүй нэгэн хэсэг болсон иргэний нийгэм олон шалгуур шат дамжлагыг дамжин өнөөгийн бидний амьдран буй эрх чөлөөт нийгмийн бүтэц бүхий үед иржээ.Иргэний нийгэм хэмээгч нь чухам бидний хувийн болон нийтлэг эрх ашгийн үүднээс бий болсон гэж үздэг.Түүхийн хуудсыг эргэн нэг сөхөж үзье. Өнгөрсөн үед бидний аав,ээж,ах эгч нар маань тэр үедээ капиталист гэгдэж байсан барууны ертөнцөөс хэт хоцрогдсон хөгжилтэй,нийгмийн гишүүдийн үйл ажиллагааг зөвхөн төр засгаас удирдан зохицуулж эдийн засгийн хувьд чөлөөт шударга бус хаалттай байсан нь социалист нийгмийн хөгжлийн явцад иргэний нийгэм унтарсан гал мэт байсан нь тодорхой аж. Энэ бүхэн өнөөгийн бидний Монгол орны хөгжлөөс ихээхэн хойш нь татаж байсан нь өнөө үед ихээхэн мэдрэгдэж байна.Одоогоос 19 жилийн өмнө тэрхүү унтарсан галанд оч хаяж ардчилсан хувьсгал ялсан нь социалист гэх тодотголтой цоожтой хаалгаар хашигдаж байсан монголчуудад маань эрх эрх чөлөөт ардчилсан нийгэм буюу хонгилын үзүүр дэх гэрэл гялалзсан нь сайхан амьдралын эхлэл болжээ.Иргэний нийгэмд ард түмэн төрийн оролцоогүйгээр өөрсдийн үйл ажиллагаагаа зохицуулж чөлөөтэй ардчилсан ёснын байх нь уг сэдвийн гол үнэт зүйл гэж бодно.Гэвч хэтэрхий чөлөөтэй байх нь араасаа олон сөрөг муу зүйлийг дагуулж байдаг.Энэ бүхэн дээр төрийн зүгээс хууль дүрэм журмаар зохицуулах нь төр иргэний нийгмийн харилцаа холбоог илтгэж байдаг.Иргэний нийгмийн талаарх үзэл бодлын маань өчүүхэн хэсгийг……………..
11б Б.Цэндмягмар
1 сэтгэгдэл:
Манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. http://www.unen.mn/