Айдас

Би байгалийн зүй тогтлыг тийм ч сайн мэдэхгүй болохоор айдас бидэнд ямар замаар нөлөөлдгийг тодорхойлж хараахан чадахгүй. Айдас бол хүний зан чанаруудын хамгийн өөдгүй нь. Айдасыг хүн өөртөө итгэх итгэлгүй болсон үедээ л бий болгодог. Аймтгай хүн мянга дахин үхэж мянга дахин амь орно. Хүнд айдас төрүүлэх юм энэ дэлхий дээр тоо томшгүй олон боловч хүмүүсийн мөн чанар нийгмийн байр сууринаас үүдэн нэмэгдэл айдас санамсаргүй гарч ирдэг. Хүн бүрийн айдаг нийтлэг юмс бол үхэл, өвчин эмгэг, аюул осол, дарангуйлал, дайн дажин, газар хөдлөх гэх мэтчилэн тоочивч барагдашгүй. Миний бодлоор айдас гэдэг дандаа муу санааны бордоо болж айдасын хойноос хор хөнөөлтэй бүхэн дагалддаг болохоор айдас бол хүний сэтгэлийн  өвчин гэж боддог. Одоо үед хүмүүс дэндүү их айдастай байна. Дээрэм, янз бүрийн хүчирхийлэл, зарим үед орой үдэш гарахдаа хүртэл айдаг. Айснаасаа болоод зүрхний шигдээс, судасны бөглөрөө, цээжний багтраагаар чимээгүйхэн нүд аньцгааж байна. Айснаасаа болоод бүхнийг өөрөө өөрсөддөө мануухай босгоод түүнээсээ айж, өөрөө өөрсөддөө мангас зохион бүтээж түүгээрээ бие биенээ айлгаж, айснаас болж дотроосоо дайсан эрэлхийлж бие биедээ хуурамч хаяг зүүж байгаа. Тиймээс айдсыг хүн өөрөө л дарах ёстой.

11б О.Болор Эрдэнэ  

1 сэтгэгдэл:

null
.......... (зочин)

sainuu yu b.a

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)