Үхрийн гүзээгээр мөнгө хийх үү

Үхэрийн гүзээг үнэд оруулах Шинэ бизнес

 Уг үйл ажиллагааг явуулж буй хүмүүс эмэгтэй хүний гоёлын цүнх үзэгний гэр түрийвч түлхүүрийн оосор эрэгтэй хүний зангиа гэх мэт хүний чамин хэрэглээнүүдийг бод малын гүзээ сархинагаар урлажээ . Гүзээний эрчгэр гадаргуу сархинагийн өөрийнх нь өвөрмөц хээ хадгалагдан үлдсэн нь тун сонин. Нэг олзуурхууштай зүйл гэвэл гүзээний эрчгэр хайрслаг байдал нь түлхүүрний оосор түрийвчийг гулсаж хаягдахаас сэргийлнэ гэдгийг төслийн багийнхан онцолж байлаа . Ингээд төслийн багийнхан жижиг үйлдвэрийн төсөл техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гаргаж Ямарч байсан 45%-ийн ашигтай ажиллах боломжтойг тогтоожээ. Гүзээний бэлтгэл болон боловсруулалтын явцад гарах хорогдолыг хасаад үзэхэд жлд түүхий гүзээний нөөц 12 мянган тн орчим болох юм .Түүнээс улсын хэмжээнд бэлтгэгдэж байгаа үхрийн гүзээний 40%-ийг ард иргэд гар аргаар боловсруулан иддэг , хаядаг гэж бодоход үлдсэн 60% гүзээний хаягдал хуулдсийг л ашиглаад байх боломжтой гэж төслийнхөн үзсэн байна . Ингэхээр жилд дундажаар 6.5 тн хуулдасны нөөцтэй байж үүгээр нь 371.1 мянган кв.дм гүзээн савхи гарагн авч болох юм. Энэ материалаар жижг эдлэл үйлдвэрлэхдээ нэгжид орох орцыг үндэслэж ойролцоогоор 53.1 мянган ширхэгийг үйлдвэрлэнэ . Эдгээрийгээ боломжийн үнээр худалдахад л 80 сая төгрөгийн орлого олж 49.1 сая төгрөгийн ашигтай ажиллах тооцоо гараад байна. Харин гүзээн савхиар туршиж хийсэн түрийвч түлхүүрийн оосор цүнх зангиа тэргүүтнээ мянган хэрэглэгчдэд үзүүлж судалгаа авчээ . Тэдний 90гаруй % нь цоо шинэ зүшйл гэдэг утгаар нь маш их сонирхож бас 80 гаруй % нь цэвэр натураль эдлэл гэдэг талаас нь сонирхжээ. Түүнчлэн байгалийн цэвэр материалаар хийгдсэн өөрийн гэсэн даьтагдашгүй өвөрмөц хээтэй эдлэлүүдийг сонирхохгүй жуулчин ч байсангүй . Иймээс ч энэ төрлийн үйлдвэрийг хөгжүүлэхэд ихэд ирээдүйтэй гэж төслийнхөн онцолсон .Мэдээж хэрэг эрдэм шинжилгээний туслах ажилтан А.Алтанхуяагийн хэлснээр гүзээг үр ашигтай ашиглахын тулд Бэлтгэл болон боловсруулалтын явцад аль болох алдаа бага гаргах хэрэгтэй .Төслийн хугацаа ирэх сард дуусч үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм. Тэгэхээр энэ чиглэлд үйлдвэрлэл эрхэлж Бизнес хийх хүсэлтэй хүмүүс бүхийл тооцоо судалгаа Эдийн засгийн үзүүлэлттэй хамт тоног төхөөрөмжийг нь худалдан авч болох юм билээ . Бас хүрээлэнгийн ямар утас ямар наалт ашиглах тухайд зөвлөмж бичиж өгөх юм байна. Улсийн хэмжээнд нядлагдаж байгаа үхрийн хуулдасыг Бүрэн дүүрэн ашиглаж олон сая төгрөгийн үйлдвэрлэл эрхлээд эхэлвэл өнөөх хоёрдогч түүхий эд гэгддэг гүзээ маань үнэт түүхий эд болоод ирнэ . Тэгээд хаягдал ашиглаж хийсэн хэрэглээний болоод бэлэг дурсгалын зүйлсийг гадаад дотоодын бэлээхэн зах зээл хүлээж байгаа нь илт харагдаж байна .           

           Гүзээн савхи байгаль орчинд халгүй технологи

 Гүзээ нь малын хоол боловсруулах эрхтэний нэг хэсэг .Гэхдээ хоол боловсруулах нарийн үйл ажиллагаанд оролцдоггүй болох нь судалгааны явцад тогтоогдсон .Тиймээс элдэв химийн найрлаганд өртөөгүй байдаг гэж хүрээлэнгийн мэргэшсэн инженер , гүзээний тусгай багт ажилласан Ц.Ариунтуяа ярьсан. Гүзээ дөрвөн давхаргатай. Үхрийн гүзээний хамгийн гадана талын давхарга болох хасыг юунд ч хэрэглэдэггүй , ашигладаггүй нохойнд хаяж өгдөг .Харин хонины гүзээг манайхан шууд цэвэрлээд хүнсэнд хэрэглэдэг. Үүнээс үүдэн хүний иддэг зүйлийг булаацалдахгүй Бас тэгээд хаягдал түүхий эд учраас үхрийн гүзээний хуулдасыг ашиглах нь тун тохиромжтой гэж төслийнхөн үзжээ .Үхрийн гүзээний хуулдас нь том бараг л ямааны боловсруулсан арьсны хэмжээнд дөхөж очдог байна. Манайхан үлээж хатаагаад дараа нь бүлээн усаар чийглэн дэвтээж хийг нь шахаж гаргаад бага зэрэг элдэн цагаан идээгээ хадагалахаас өөрөөр ашиглаж байсангүй . Сүүлд вакцин оношлуур бордоонд ашиглахаар пептоныг гарган авчээ .Мөн техникийн зориулалтаар ашигладаг байна. Үхрийн гүзээг боловсруулах технологийг олохын тулд олон янзын туршилт хийжээ .Үүнд монгол улсын зөвлөх инженер А.Санжаа ажилласан .Тэрээр хуулдасыг нүцгэн арьс буюу савхи боловсруулах сонгомол дарааллаар Боловсруулан туршихад химийн бодис олноор орж Байгальд халтай нь тогтоогдсон. Харин илгэн ба үслэг эдлэлийг боловсруулдаг технологиор Боловсруулахад шохой хүхэрт натри хүхрийн хүчлийн амони хром зэрэг химийн хортой бодис хэрэглэхгүйгээр дан хивэг , хивэг –хөнгөн цагаанаар идээлж болох нь батлагдсан тухай ярьсан .Ингэж шинэ технологи бий болгож 751 тоот ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажуулсан байна. Идээлэх гэдэг нь нэг ёсондоо зөөлрүүлж боловсруулахыг хэлж байгаа бөгөөд эцэст нь нимгэн хөрстэй хайрслаг гадаргуутай савхины шинэ төрлийн материал гарган авчээ. Энэхүү шинэ төрлийн материалын бат бөх уян хатан байдал Будаг авах чадвар зэрэг нь зөөлөн савхины үзүүлэлтээс дутахааргүй байснаас гүзээн савхи гэж нэрлэснийг уг төслийн удирдагч хүрэлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор /PhD/ С.Төгс хэлсэн юм .

                                     Гүзээн савхи үнэхээр шинэ үү?    

 Бусад оронд гүзээний бүтцийн судалгаа нарийн хийгдсэн байдаг ч бүтээгдэхүүн болгох талаар хийсэн судалгаа бараг байдаггүй аж. АНУ-ийг их сургуулийн эрдэмтэд бүтцийг нь судалсан болон Пакистаны нэгэн эрдэмтэн бүтээгдэхүүн хийх тухай өөрийн үндэсний технологийн дагуу судалсан гэсэн товч мэдээллээс өөр зүйлийг интернэтээс олоогүй гэж тус хүрээлэнгийн мэргэшсэн инженер Ц.Ариунтуяа ярьсан. Харин одоо манайд ХААИС-ын мал эмнэлгийн сургуулийн доктрант багш Н.Оюунгэрэл  монгол хонины нас хүйс үүлдэр тус бүр дээр гүзээний бүтэийг судалж байгаа юм байна. Бас хонины гүзээгэр таваарлаг бүтээгдэхүүн хийх боломжтой гэдгийг судлан хувцасны зориулалттай савхи боловсруулах технологиор ШУТИС-ын ҮТДС-ын багш Доктор Б.Энхтуяагийн Удирдлаганд оюутнууд туршиж үзжээ. 

                Шинэ технологи – Шинэ материал – Шинэ бүтээгдэхүүн

 Өнгөрсөн өвөл мэдээлэл технологийн үндэсний паркад болсон Шинжлэх ухаан -Үйлдвэрлэл 2002-2003 үзэсгэлэнд дээрхи бүтээлүүд эднийхэнд тусгай шагнал авчирсан гэнэ .Тус хүрээлэнгийнхэн 2002-2004 он хүртэл гурван жилийн хугацаатай Малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулан шинэ материал гарган авах технологи сэдэвт шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд малын гүзээ сархинаг зэрэг дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах аргыг судалж ийм үр дүнд хүржээ. Бид малын дайвар бүтээгдэхүүнийг  толгой цувдай эвэр туурай дэл сүүл гэх мэт ерөнхий ойлгодогч гүзээ сархинаг хэрхэнэг шөрмөс зэрэг ордогийг төдийлөн мэддэгүй .Эдгээрээс гүзээг онцлон судалсан нь энэ. Төслийн үр дүнгээ Шинэ технологи – Шинэ материал – Шинэ бүтээгдэхүүн гэж хүрээлэнгийхэн дүгнэсэн .

                                                                2007-2008 оны төгсөгчид 11а анги А. Туул

 

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Altaitsetseg Seseer (зочин)

ih sonin sonsuushtai yum bichsen bnaaa

OtGoO (зочин)

hey tanai ene blogiig bi www.bayanchandmani.ucoz.com bolgood ogoh uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)