Төв аймгийн Баянчандмань сумын сургууль-70 жил

2010 оны 09-р сарын 17 Нийтэлсэн School

Мэндчилгээ

Үе үеийн түүхийн хуудсыг бичилцсэн эрхэм хүндэт багш, суралцагч, эцэг эхчүүд,төгсөгчид та бүхэндээ төрөлх сургуулийнхаа 70 жилийн ойн өлзий учралт баярыг тохиолдуулан чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажил хөдөлмөр, сурлага, хүмүүжлийн өндөр амжилт гаргаж өрнөн бадарч, өнөд жаргаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эрдмийн үрийг суулгасан

Эх сүжийн сургууль минь


70 жилийн ойн арга хэмжээ 2010 оны 10-р сарын 10-ны

билэгт сайн өдөр болно.

Данс 5735106518

Баянчандмань сумын 12 жилийн сургуулийн захиргаа

70 жилийн ойг зохион байгуулах комисс

2010.09.05

Амьдрал

2009 оны 12-р сарын 31 Нийтэлсэн School

Амьдрал

Амьдрал гэдэг бол тэмцэл юм .Хүн сэтгэлийн тэнхээгээр даван туулдаг юм.Амьдрал хүмүүн бидэнд аз жаргал,эрч хүч ,хатуужил ,эр зориг, сэтгэлийн тэнхээг өгдөг.Энэ амьдралд өөр өөр үзэл бодолтой бас тахир дутуу янз янзын хүмүүс цохицон амьдарсаар өдий хүрсээр байна.Хөгжлийн бэрхшээлтэй дахир дутуу хүмүүс жириин эрүүл хүмүүсийг бодвол тэд илүү их сэтгэлийн тэнхээтэй уужуу сэтгэлтэй байдаг.Яагаад гэвэл тэд амьдарлын хатуу хөчүү бүхнийг даван туулж чадсан болхоор с аз тэр Тийм хүмүүжаргалаар дүүрэн байж өөрийн ертөнцийг бий болгож чаддаг. Бурхан тэднийг тахир дутуу төрүүлсэн ч гэсэн тэд өөр өөрийн ертөнц ,орон зайг бий болгож чадддаг. Та хэзээ хамгийн сүүлд эцэг эх ах эгчдээ хайртай гэдгээ талархсан сэтгэлээ итгэл дүүрэн чанга дуугаар хэлсэнээ санаж байна уу? Магадгүй хэдхэн хоногийн өмнө эсвэл хэзээ ч хэлж үзээгүй байх. Яагаад оролдоод үзэж болохгүй гэж…Эрээнтэй бараантай хүний амьдралд бид хүн болон мэндэлсэн нь хүмүүc бидний аз завшаан юм.Энэ амьдралд бидэнд туулж барахгүй зовлон шаналал өгдөг ч хүмүүс бид өөриин сэтгэлийн тэнхээгээр даван туулдаг юм.Амьдрал хүмүүн бидэнд аз жаргал,эрч хүч ,хатуужил ,эр зориг, сэтгэлийн тэнхээг өгдөг.Энэ амьдралд өөр өөр үзэл бодолтой бас тахир дутуу янз янзын хүмүүс цохицон амьдарсаар өдий хүрсээр байна.Хөгжлийн бэрхшээлтэй дахир дутуу хүмүүс жириин эрүүл хүмүүсийг бодвол тэд илүү их сэтгэлийн тэнхээтэй уужуу сэтгэлтэй байдаг.Яагаад гэвэл тэд амьдарлын хатуу хөчүү бүхнийг даван туулж чадсан болхоор тэр. Тэд.Тахир дутуу хүмүүс жирийн хүмүүсийг бодвол илүүих тэсвэр тэвчээртэйгээс гадна.Амьдрах гэсэн эрч хүчээр дүүрэн байдаг.Тийм хүмүүс амьдалийг илүү өөдрөгөөр хар ч сайхан амьдардаг.Өөрөө өөртөө тусалсан хүнд бурхан тусалдаг.Амьдрал бол бидний гарт байгаа..Алдаатай оноотой хагацал дүүрэн хүний амьдралд жаргал зовлон ээлжлэн байгаа энэ .амьдралд хүмүүн бид амьдарсаар л байгаа хүмүүн бид өнгөрснөө суралцаж ирээдүй итгэл дүүрэн харж амьдрах ёстой билээ.Амьдралд аз жаргалаар дүүрэн өдрүүд байхад зовлон шаналлаар зовж яваа нэгэн байгаа.Амьдрал бидэнд жаргал зовлон эрч хүч тэсвэр тэвчээр бүгдийг бидэнд амсуулдаг.Хүн төрлөхтөн байгаа цагт амьдарл байсаар л байна.Амьдарал заримдаа хатуу ширүн ханддаг Амьдарлын хэцүү ширүүнийг даван туулан явахдаа өөртөө тэсвэр тэвчээр хатуужил эрч хүч зэргийг өөртөө олж авдаг.Өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээнд амьдар байгаа хүмүүн бид өнгөрснөөс суралцаж ирээдүйгээ итгэл дүүрэн сайн сайхнаар харах нь чухал юм.Хүн энэ орчлонд ганц төрдөг ганц олдох амьдралдаа сайхан амьдарах ёстой.Хүмүүн бидний дунд тахир дутуу хүмүүс олон байдаг.Зарим нь бүр 2гар хөлгүй ч хүртэл байдаг.Тэгсэн ч тэр хүмүүс өөрийн гэсэн ертөнцийг бий болгож чаддаг.

2009 он 10а ангийн сурагч Э.Цолмон

Зорилготой амьдрал

2009 оны 12-р сарын 31 Нийтэлсэн School

Хүн ямар төрнө хэрхэн амьдална тухайн хүний хичээл зүтгэлээс шууд л хамаардаг. Амьдралдаа зорилготой, ухаантай бол та сайн явж сайхан амьдарч чадна. Хэрэв бусад хүмүүсээс дутуу дулимаг төрсөн бол та хамгийн түрүүнд өөрөө өөртөө тавьсан зорилготой байх хэрэгтэй.Та өөртөө зориолго тавихын тулд чадвартай байх түүнээсээ үндэслэн зүтгэлтэй зорилготой байвал хэнч гэсэн хатуу ширүүн өрнөж буй амьдарлын ээдрээ, зовлон бэрх бүхнийг даван туулж амьдралдаа итгэлтэй, нүүр дүүрэн инээмсэглэлтэй, хангалуун сайхан амьдарч чадна.Би интернэтэд ороод нэгэн бичлэг үзсэн тэр бичлэгт хөлгүй гаргүй төртлөө сайхан амьдарч яваа хүний тухай. Хэдийгээр хөлгүй гаргүй бусад хүмүүсээс дутуу дулимаг төрсөн ч гэсэн өөртөө итгэлтэйгээр амьдрах хэрэгтэй. өөрийхөө хийж чаддаг зүйлийг тл гарган түүнийгээ хөгжүүлэх. тэр хүн хүмүүст лекц уншиж өгдөг, тухайн лекцдээ амьдрал гэж ер нь юуг хэлдэг юм, хүмүүсийн туулж өнгөрүүлж буй жаргалтай мөн хүнд хэцүү амьдарлын талаар, өөрөө хөлгүй гаргүй мөртлөө яамар их сэтгэлийн тэвчээртэй байж өдий хүрсэнийг бусад хүмүүст яриж өгдөг хүн Тэр хүн хэдийгээр өөрөө амьдарлыг үзэх үзэл суртал нь бусад хүмүүсийнхээс тэс ондоо боловч хүмүүст амьдрал гэдэг ганцхан тохиох хамгийн чухал эрдэнэ юм шүү гэдгийг ухааруулж, би хэдийгээр хөлгүй гаргүй ч гэсэн ганц олдсон амьдралдаа хичээл зүтгэлдээ сайхан амьдрах ёстой гэдгийг ойлгож түүнийгээ бусаддаа хэлж зоригжуулахыг хүссэн болоод тэр хүн лекц тавидаг хүн болсон болов уу? гэж бодож байна. Хүний амьдралд юу ч тохиож болно. Зовлон бэрхшээл шутарч гуних зүйл гээд наад захын маш олон саадууд тохиолдож болно та тэр бүх зүйлийг даван туулах чадвартай байх ёстой. Та өөрийгөө зоригжуул тэгсэнээр та аливаа асуудлыг сөрж чадах болно. Амьдрал гэдэг бол олон саад бэрхшээлтэй ямарваа саад бэрхшээлийг хүнд асуудлууд байдаггүй амьдрал гэж байхгүй нь мэдээжийн хэрэг. Тиймээс би энэ бүхнийг тахир дутуу хүн өөрийнхөө чадах ядхаараа амьдралд зүтгэн сайхан амьдарч болдог байна шүү. Хүмүүс та бид өөрсдийгөө юм хийж чадахгүй гэж өөртөө итгэлгүй байдлаар хойш суух хэрэггүй. Хүмүүс бүгд бие биенээ гололгүй чаддаг мэддэг зүйлээ хийж амьдарлын олон хаалгыг нээж орох тэр хаалгануудынхаа цаана нь гарах хэрэгтэй.

2009 он 10а ангийн сурагч Б.Юмжир

Амьдралын төлөөх тэмцэл

2009 оны 12-р сарын 31 Нийтэлсэн School

Энэ ертөнцөд мэндэлсэн хүн бүр л амьдралдаа сайхан амьдрахын төлөө тэмцэж байж өөрийнхөө хүссэн амьдралын замыг олж авдаг.Хүн бол хундганд байгаа архи шиг гашуун,хүнд хэцүү, бэрхшээлтэй, алхмуудыг давж байж амьдралыг давна. Хорвоо дэлхий дээр төрсөн хүн бүхэн зовлон жалгалыг амсдаг.Зовлон үзэлгүй нас эцэслэж, үргэлж жаргаж байгаад хорвоог олхидог хүн гэж байхгүй. Тийм болохоор хүмүүс, ард иргэд бүгд амьдрахын тулд гашуун нулимс гатлуулан,өвчин эмгэг тусалгүй эрүүл саруул явахын төлөө амьдралд тэмцэж байна.Ер нь хүмүүс өвчингүй явбал хамгийн жаргал гэдэг. Гэхдээ энэ эрээн амьдралд бүхнийг ялгадаггүй хойно өвчин туссан хүн бүр л гуниж гутралгүй өөрийнхөө төлөө амьдралтай тэмцэх хэрэгтэй. Ямарч өвчин туссан өөдрөг сэтгэлгээтэй л байвал нэг талаасаа бага ч гэсэн өвчин нь багасаж амьдрах урам зоригтой байх байхаа.Зарим хүмүүс насан туршдаа тахир дутуу амьдрана гэхээр л сэтгэл санаагаар унаад л гүн хямралд ороол амьдрах урам зоригоо хөсөрдүүлээд л амьдралын төлөө тэмцэх хүсэл мөн сэтгэл зүхэндээ асаж буй галаа унтраан бүр үхвэл амар гэж бодох болдог. Тэгэхгүйгээр би амьдарч чадна би бүхнийг дийлнэ,ялна гэсэн сэтгэлгээтэйгээр амьдралтай тэмцвэл бүгдийг өөрийн болгож чадна.Хүнд ямарч бэрхшээл тулгарч байсан амьдралын төлөө зүтгэвэл бүх юмыг ялна.бүх зүйлд тулгуур байдаг. Аливаа аливаа нэгэн зүйлд сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Амьдралд зовлон үзсэн ч юманд тэвчээртэй хандаж байх нь хүний зан чанар төрх юм. Хүн үргэлж сайхан амьдралаар амьдрахгүй учир тэвчээр тэвчилт хэрэгтэй. Аливаа зүйлд тэвчиж тэсч чадсанаар хүн амжилтанд хүрнэ. Ямарваа нэгэн амьтан бүгд амьдралын төлөө тэмцдэгийг би олон жишээн дээр хэлж чадна. Үүний нэг нь: Би нэг бус удаа дэлгүүрийн урдуур явж байгаад кардонон цаастай ноцолдож хог идэж байгаа үхрийг харсан. Тэгэхэд манай нутагт цас их орж мал бэлчээрт гаравч өвс олж идэх боломжгүй цасанд битүү дарагдсан үе байлаа.Энэ үхэр бас амьдрахын төлөө үхчихгүйн тулд хог хүртэл идэж байна. Энэ нь аливаа нэгэн зүйлд юу ч байсан амьд амьтан л юм чинь үхэхгүйн тулд болох талаас нь амиа авч гарч байна. Үүнийг л амьдралын төлөөх цэмцэл гэнэ.

2009 он 10а ангийн суралцагч С Баасан  Очир

Хүний хүсэл бирд буюу хүний хүсэл

2009 оны 12-р сарын 30 Нийтэлсэн School

Энэ нь хүний хүсэл мөрөөдөлөөр юу хийж чаддагийг харуулсан юм .Би юун тухай ярьж байна вэ гэвэл хүсэл мөрөөдөлөөрөө хүссэндээ зорьсондоо хүрч чадсан агуу хүмүүсийн талаар ярьж байна Тэдгээр хүмүүс хүсэл мөрөөдөлөө хүсэл биелүүлэч бирд буюу дэлхийн хүчинд тушааж чадсан өөртөө итгэлэй тийм хүмүүс юм Тэдгээр хүмүүсийн нэг нь хүссэн байшиндаа орж бас нэг нь хэзээч босохгүй гэсэн боловч босож энэ бүхнийг баталж байсан юм Ийм явдал надад бас тохиолдож байсан юм Хоёр гурван жилийн өмнө би шатар тоглох дуртай шатарийн хобби баив гэвч надад байсан шатар жижигхэн учираас их голдог байсан Тэгээд том шатартай болео гэж хэлж чадахгүй явдаг байлаа Учир нь аав ээж хоёр минь тэр шатарийг дуусгаж байж шинийг ав гэх байх гээд хэлдэгүй байв .Ядаж байхад нэг найз маань сийлбэр хийсэн том гоё шатартай байв Би ёстой атаархана бас мөрөөднө Тэгээд удалгүй миний төрсөн өдөр болж баахаан бэлэг цуглаад байтал дотор нь харин хүсээд байсан шатар минь байдаг байгаа би ч ёстой уухайн тас аваад хүн хүнтэй тоглож байсансан.Тэр шатар одоо болтол бүтэнээрээ надад байдаг .Надад бас нэг ийм явдал тохиолдож байсан юм .Би энэ жилээс хөл бөмбөг их сонирходог болсон хамгийн их дэмждэг хүн бол C.Ronaldo юм Учир нь энэ жил хамгийн үнэтэй зарагдсан тоглогч мөн ур чадвар нь сайн бас оруулсан гоол нь шилдэг 10 гоолд багтсан гээд дурдаад байвал их зүйлтэй тоглогч ганц гэм нь надад зураг нь байдаггүй юм Би зураг нь хананд байж байвал хичнээн сйхан гэж хэд хоногийн турш бодсон юм Гэтэл аав ээж хоёр минь Хэд хоногийн өмнө хот явж ирэхдээ зурагнууд хямд зарж байна гээд Ronaldo гийн зургийг аваад ирсэн юм Одоо би өөрт тохиолдсон явдалаа яриад яхав яаж хийж хүсэлээ биелүүлэх вэ гэдэгийг

жишээ аван хэльеэ үүнийг хийхэд гурван үндсэн дараалалтай Жишээ нь дуртай ундаг дугуй авьяа гэвэл 1-рт хийсвэр төсөөл гэхдээ чин сэтгэлээсээ дараа нь бод төсөөл бодитоор хийж үз ямар сэтгэгдэл төрж байна түүгээр тэмдэглэл хөтөл яаж хөтлөх чинь чиний дур Ингээд тэвчээртэй хүлээ ингэж хүлээж чадвал бирд буюу дэлхийн татах хүч таны хүслийг биелүүлэх болно. За за та нар хүсэл мөрөөдөлөө нэг туршаад үзээрэй

2009 он 10б анги Пүрэвхүү

Амьдрал

2009 оны 12-р сарын 30 Нийтэлсэн School

Хүн бүхэн амьдрахын төлөө хүн болж төрдөг. Харин зарим хүмүүст амьдрал өөрийнхөө хүншгүй чанарыг харуулан шийтгэсэн байдаг. Бид нэг өдөр тийм хувь заяатай хүний тухай бичлэг үзсэн юм . Өөртөө итгэл дүүрэн бус ч тэрбээр амьдралдаа г сэтгэл хангалуун явдаг юм. Хүн хүний гараар бүтээсэн зүйлд хүний юм шиг ханддаг бол өөрийн гараар бүтээсэн зүйлд хэзээ ч тэгэж хандахгүй нь ойлгомжтой. Бид бүхний дунд тэр хүнээс ялгаатай зүйл олон боловч дутуу зүйл олон түүнээс гадна амьдралдаа сэтгэл хангалуун бус байдлаараа ялгаатай. Ингээд бодоход амьдрал тухайн хүний биеийн хөгжлөөс хамаардаггүй нь харагдаж байна. Амьдрал нь тухайн хүний аль өнцгөөс харахаас болдогч байж болох билээ Ихэнх ном зохиолд ямагт гол баатар нь ялдагтай адил Та амьдралын төлөө тэсвэр хатуужилаа гаргах хэрэгтэй. Хэдий та тэр дороо ялж чадахгүй ч эцэст нь ямар их зүйл хийснээ ойлгох болно Энэ хорвоо дээр бид бүхэн яах гэж төрсөнөө, хэний төлөө амьдарч байгаагаа мөн хэн гэдгээ харуулах цаг нэгэнт болсон мэт санагдана. Энэ эрээнтэй бараантай хорвоод танд туслагч шилдэг туслагч бол мэдээж та өөрөө юм шүү. Гэхдээ хүний сайхан сэтгэлгүйгүйгээр хорвоог туулана гэдэг амаргүй даваа. Хэн хамгийн сайн цагийг ашиглаж чадна тэр хүн сайхан амьдарч байна. Гэхдээ сайхан амьдарч байгаа хүн бүхэн аз жаргалтай байдаг гэвэл худлаа.Ядуу хүн ч гэсэн аз жаргалтай амьдарч болно. Хамгийн гол нь хүн баян хоосондоо биш хүнд байдаг сайхан ааш зангаа алдалгүй амьдарвал болно. Та хичээвэл бүгдийг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Амьдралд хөдөлмөрлөхгүйгээр олддог зүйл гэж амьдралд үгүй гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг Суут амьдарлын эх үүсвэр нь хүмүүн таны хүч хөдөлмөр л байна Энэ бүгдээс үзвэл хамгийн амттай зүйл бол амьдрал юм .Залуу хойч ирээдүйгийн маань утга учир бидэн дээр л тогтоно.

2009он 11а ангийн сурагч Жаргалмаа

Онцгой хүний амьдрал

2009 оны 12-р сарын 30 Нийтэлсэн School

Тухайн хүн маань гар хөлгүй ч гэсэн өөрөө өөрийгөө ялан дийлж өөрийнхөө мэдлэгийг дээшлүүлж хүмүүст лекц тавин өөрөө өөрийнхөө амьдралыг залгуулж байгаа.Энэ нь жирийн хүмүүсээс дээр өөрөө өөрийнхөө бүх зүйлийг ханган хаусанд амьдарч байгаа.Ухамсаргүй хүн юунд ч хүрч чадахгүй хүн өөрөө өөрийнхөө байгаа орчиндоо дасан зохицож бүх зүйлийг ухамсарлан байж болох бүхий л арга замыг хайдаг юм.Энэ хүнд ухамсар,мэдлэг,чадвар нь өөрт хэрэг болсон үүний үр дүнд асар том ертөнц гарцаа олж авсан.Эрүүл хүнээс дутахааргүй ажиллан амьдарч чаддаг гэдэг зүйлийг бусдад үлгэр дууриалал болгон харуулж байна.Эгэл жирийн сэтгэлтэй өөрөө өөртөө гутрахын дор өөрөө өөрийгөө ялан гарсан хүн юм. Амьдралын үйл явцад хүнд юу ч болж болно. Алдаж,онож,баярлаж,хөөрч,гуниглан,зовно. Эрүүл хүн өвчтэй ч байж болно,Өвчтэй хүн эдгэрч ч болно хүн юуг ч хүсэж мөрөөдөж хүсэж болохын хамт энэ хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд хэн ч бай чармайх нь хамгийн зөв зүйл юм. Хүмүүс яагаад нийгмийн тахир дутуу хүмүүсийг нийгмээс гажууд үздэг юм бэ? Хүн болгон өөгүй төрнө гэж байхгүй.Манай монголчууд тахир дутуу хүмүүсийг хүндэлдэггүй нийгмээс гадуур үздэг.Тахир дутуу хүмүүс бусад энгийн хүмүүсээс хатуужил тэвчээртэй ба ухамсартай байдаг.Хүн бүхэнд авьяас байдаг.Түүнийг ирж хайвал амжилтанд хүрнэ.Ухамсаргүй хүмүүс л тахир дутуу хүмүүсийг дорд үздэг.Тэд бид нартай л адилхан хүн.Ямар ч хүн амжилтанд хүрэхэд итгэх итгэл байвал хийж бүтээн байгуулж бий болгож чадна.Энэ хүнийг хараад Эдээр биеэ чимхээр,Эрдмээр биеэ чим гэдэг үг зөв зүйтэй юм болов уу? Эрдэм мэдлэггүй байсан бол энэ хүн энэ бүх зүйлд хүрэхгүй ч байсан юм билүү. Энэ хүн маань ямар ч хүн амжилтанд хүрдэгийг ойлгон бусдад ойлгуулан лекц тавьж байгаа.Энэ хүнийг харан үзэж байхад эрүүл саруул нийгмийн дор хог шаар болж буй хүмүүсээс илүү харагдан өөрийн адил тахир дутуу хүмүүс ч бахархаж байсан хүмүүс би.Ингэж бодохоор сурагчид бид нар ч гэсэн хүн мэдлэгтэй бол юуг хийж чадна гэдэгийг ойлгож авлаа.Хүн амжилтанд хүрээд өнгөрсөн амьдралаа иргээд харахад илүү зовлон шаналласаа ангижрасан юм шиг санагдана.

2009 он 11а ангийн сурагч Энхзаяа

Ирээдүй амьдрал

2009 оны 12-р сарын 30 Нийтэлсэн School

Өнөөгийн нийгэмд хүмүүс амьдрах итгэл,урмаар дутмаг,хүсэл мөрөөдөлгүй мэт урдаа тавьсан зорилгогүй,өөрийн дураар,өөрийгөө дайчлахгүй,шантарсан нэгэн урсгалаар л урсаж явна.Уг нь бид нэгэн дэлхийд хүн болж төрсөн.Хүн болж төрнө гэдэг нэг хэрэг.Гэтэл хүн шиг хүн болох бол тухайн хүний урдаа тавьсан зорилго,хүсэл мөрөөдлийн үр дүн юм.Тахир дутуу хүмүүс ,тахир дутуу болох мэт гай зовлон учирдаг гэвч эдгээр хүмүүс биднээс илүү сэтгэж,ихийг бүтээж чаддаг.Иймээс бид эд эрхтэний дутагдалд бус оюуны хомсдолоос зайлсхийж өөрийнхөө оюун ухаанаа цэгнэх хэрэгтэй.Залхуурах бэлэнчлэх асуудлаас оюуны ядуурал үүсдэг.Хүн чанараа гээхгүй,өр нинжин сэтгэлтэй,өөрийгөө болон бусдыг хүндэтгэж,өөрийгөө дээдлэх,итгэх итгэлээ алдахгүй байх ёстой.Зан чанарын гол зарчим нь айх,эмээх,зовох юм.Эрт эдүгээ Чингисийн Монголчууд бид эв найрамдалтай,нөхөрсөг,шударга,өр нинжин сэтгэлтэй,эрдэм мэдлэгт мэргэн цэцэн,харилцааны эв дүй эрхэм сайн иргэд байсан.Гэвч өнөө үед өв уламжлал,хүн чанараа гээгээд байна уу?даа гэж санагдаж байна.Иймээс хүн чанартай,өөртөө итгэлтэй,урдаа тавьсан хүсэл зорилготой,өөрийгөө хайрлан хүндэтгэдэг байх ёстой.Оюуны ядуурлаас өөрийгөө үл автуулахгүй байх ёстой.Энэ нь эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэсэн үг юм.Эрэлхэг Монголын эрдэмт охид,хөвгүүд бид өнөөдрөөс, одооноос хичээл номдоо шамдан,ихийг бүтээж ,урдаа тавьсан зорилго ,хүссэн зорилтондоо хүрэх хэрэгтэй.Бид гаргүй ,хөлгүй биш гартай,хөлтэй ,оюуны хомсдолгүй эрэлхэг дайчин охид ,хөвгүүд биздээ.Битгий шантар,хий ,бүтээта чадна.Энэ бүхэнд хүрэхийн тулд өөрөө өөртөө итгэлтэй,тодорхой нэгэн хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Бид аав,ээжийн хайртай охин хөвгүүн ,эмээ өвөөгийн элбэрэлт ач зээ,Монголын хойч үе.Ихийг бүтээж,эрдэмд шамдан,үылс мөрөөдлөө биелүүлэх,Монголын нэрийг дэлхийд дуурсгах алдарт иргэд болох юм.Монголын ард биднээс дэлхийд Монгол улсынхаа нэрийг дуурсгасан эрэлхэг аавын хүү,ээжийн охин маш ихээр гарч байна.Энэ бүхнийг ирээдүйд залгамжлуулан,их үйлсийг үргэлжлүүлэх ёстой.Энэхүү хорвоод бид эхийн бүүвэйн дуунд уянгалан,элбэрэлт хайранд энхрийлүүлэн,аав,ээжийн үр нь болж төрсний хэрэг ачит буурал аав,энэрэлт ээжийгээ сайн сайхан явж,чихнээс нь хонх зүйлгүй баярлуулж л явах хэрэгтэй.Ирээдүйд сайн сайхан хүн болохын тулд эрдэм мэдлэгтэй,шинэ технологи болсон мэдээ мэдээллээ судлан,хэл судлан,комьпютерээ сурч,ном уншиж байх ёстой.Хүн ном уншсанаараа оюун ухаан нь тэлж,түүнээсээ амьдралд суралцаж байдаг.Эрдэм мэдлэгт оройгүй сайн ч гэсэн амьдралын эрээн барааныг үл мэдэх тул бодит амьдрал дээр ихэд тулгарч байдаг.Иймээс амьдралд суралцах нь их чухал.Энэ нь их хүч хөдөлмөр шаардагддаг.Амьдралд хөдөлмөрлөхгүйгээр олддог зүйл гэж үгүй хэмээсэн байдаг нь нүдээ олсон үг юм.

2009 он 10а ангийн сурагч А.Юмжирдулам

Амьдрах хүсэл

2009 оны 12-р сарын 30 Нийтэлсэн School

Хүн байхгүй байсан бол энэ дэлхий дээр хөгжил дэвшил юу ч байхгуй байсан. Хүмүүс ярихдаа хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр шар будаа тогтохтой адил гэдэг. Хүн гадаа амьдарч байгаа нь зөвхөн хувь хүний өөрөө нь болсон тэр хүн эхнээсээ л сайн сайхан явсан бол ийм байдалд орохгуй л байсан байх. Хүмүүс хүн болж төрнө гэдэг ховорхон аз гэж байхад тэр хэсэг хүмүүс амьдрал шудрага бус байна гэсээр гудамжиндаа л байсаар. Хүний хамгийн толгой эргүүлсэн асуулт бол та идэх гэж амьдардаг уу амьдрах гэж иддэг үү та энэ асуултанд хариулах гээд нэг үзээрэй. Амьдрал хүнээс маш ихийг хүсдэг, шаарддаг. Хүмүүн бид тэр бүгдийг нөхөх гэж чадахаараа гүйж зарим нь өөрийгөө үл хайхран гүйдэг. Нэгэн эрийн эцсийн харуусал гэх өгүүллэгийг би уншиж байсан. Тэр өгүүллэгт ажилдаа маш шаргуй нэгэн эр байжээ. Тэр зөвхөн ажилдаа л бүх цаг заваа зарцуулдаг байв. Тэр ажил гэсээр гүйж гүйж бүх юм дуусахын өмнө л өөрийг нь амьнаасаа ч илүү хайралдаг байсан ар гэр хань ижилдээ анхаарал тавьдаггүй байснаа анзаардаг. Тэр хүн яаж гэмшсэн ч нэгэнт оройтсон байдаг. Амьдрал түүнээг ар гэрийг нь марттал гүйлгэж байгааг анзаарсангүй. Яг энэ хүн шиг болохгуйн тулд ажилаа шууд хая гэж хэлхгүй ч ажилын хажуугаар ар гэр өөрийг чин хайрлаж буй хүмүүсээ мартаж болохгуй. Хэрвээ чи тэднийг мартвал жинхэнэ шудрага бус явдал болно. Амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээ бол чиний хүссэн бүхнээ биелүүлж хангалуун сайхан амьдрах юм. Манай Монголын сайхан ерөөл байдаг Санаснаа олж ,Сарвайсандаа хүрэх болтугай. Хүн өөрөө л сайхан бүхнийг хүсэж хамгийн гол нь соёлтой харьцах явдал. Сайныг дагаж саар гэдэг Дэлхий дээр сайн муу сүлэлдэж байдаг нь хорвоогийн жам Хүмүүн бид муугаа сайн талаас нь дэмжиж муу талыг нь анхааруулж байх хэрэгтэй.

Өөрийнхөө гараар өч төчнөөн бартаа бэрхшээлийг давж ирж “жаргал “ гэдэг зүйлийг өөрөө олж авсан бол жаргал байтугай түүнээс их зүйлийг дааж л таараа магадгүй хүн хүний олж авсан жаргалыг л даадаггүй нь тэр .Учир нь өөрөө яг түүнийг жинхэнэ шудрага ёсоор гардан олж авч чаддаггүй болохоор хүний жаргал дэндүү өөрт хүнд байдаг болохоор даадаггүй юм байлгүй дээ хэрэв та өөрийнхөө алтан гараар амьдарлын амт гэж юу болох. Аз жаргал гэж юу болохыг хүссэн утгаар амталж мэдэрхийг хүсвэл миний бодож буй бодлын минь захаас өчүүхэн ч байтугай уншаад үзээрэй

Хүн төрөлхтөн бид амьдрал хэмээх далайд аялахдаа хүний тэсвэр хатуужил тэвчээр шаардагдсан олон хад асга давалгаатай энэ биеэрээ харц тулгарах нь олонтаа тохиолдоно .Энэ бүгдийг давж туулахад ар араасаа олон бэрхшээл цөхрөл шантралд орох нь амьдарлын нэгэн шалгуур .Хүн алдаан дээрээ тулгуурлан улам сайн суралцдаг болохоор үүнд бүү түүртээрэй. Харин дахин алдаагаа давтахгүйн тулд өөрийн гэсэн зорилготой байж түүндээ хүрэхийн төлөө тэмцэл зүтгэл гаргаж ялалт бахдалын оосорын үзүүрээс атгаж явахын төлөө тэмцэцгээе

Хэрвээ та энэ бүгдийг дэс дараалан хийж амьдралдаа хэрэгжүүлж чадваас амьдралын эрч хүч ,аз жаргал сайхан амьдрал бүгд таны хаалгыг тогшиж өөрийн биеэр танай гэрт айлчлан морилох болно.

Энэ бүгдээс үзвэл хамгийн амттай зүйл бол “амьдралын амт “гэдэгтэй олон хүн нэгэн зэрэг санаа нэгтэйгээр дэмжих биз ээ

11а ангийн сурагч БЦэвээндорж

Тайлагдашгүй хүний оюун санаа

2009 оны 12-р сарын 30 Нийтэлсэн School

Хүн өдөрт дунджаар олон зүйлээс оюун ухаан бодол санаагаа нэг зүйл дээр төвлөрч байж алливаа зүйлд тулгуурлан бодит зүйл гаргаж ирдэг. Тэгэхдээ хүн алливаа зүйлд хянамгай байж чаддагүй. Нэгэнт би энийг хийж чадахгүй учраас бүтэхгүй энэ бол хийсвэр гэж бодох нь зуун хувиас 95 хувь эзэлдэг байх. Тийм учраас оюун бодолдоо хийх гэж байгаа зүйлээ би чадна энийг хийхийн тулд та том үе шат ихээхэн нөлөөлөх болно. Энэ таньд юуг ухааруулаад байгааг та яг одоо бодоорой. Магадгүй та өнөөдөр тартагдаа тулсан ядуу байж болно. Харин та маргааш нь эрдэмтэн болчих ч юм билүү бид мэдэхгүй. Энэ бол тайлагдашгүй хүний оюун санаа дээр оршин тогтнохийн нэг хэлбэр юм. Алливаа зүйлд татах хүч нөлөөлдөг энэ бол бодит зүйл юм. Би өнөөдөр энэ хичээлдээ өөрийн бодлоо гаргаж чадах болов уу гэж бодоход надад татах хүчний нөлөө бас миний оюун санаанд тулгуурлан миний бодол болж хувирч байна. Энэ нь нэг ёсондоо муу зүйлээс сайн зүйл асар их хүчтээд байгаа юм. Хүн дандаа сөрөг зүйлээс болж өөрийн хийсвэр бодолдоо хөтлөгдөн муу зүйлийг дандаа арчиж хаяахгүй мөртлөө тэрнийгээ бодит амьдралдаа оруулж өөр өөртөө сөрөг нөлөөг үзүүлдэг. Харин хүн сайн сайхан бүхнийг бодож явбал тэр тухайн асуултынхаа хариултийг олж авна. Яагаад гэвэл та сайн сайхан бодлыг сөргөөр солих нь их байдаг. Би үүн дээр жишээ авъя нэгэн эр маш ядуу бөгөөд түүн дээр дээр очих хүн нэг ч байдагүй байлаа. Тэгэхэд тэр хүн үргэлж сайн сайхан зүйлийг бодож би сугалаанд ороод мөнгөтэй болж гэр бүлээ сайхан амьдруулна гэх мэт боддог байлаа. Түүний хэлснээр энэ сайхан үйл явдал болжээ. Тэр эрэгтэй сугалаанд оролцож таван сая төгрөг хожоод гэр бүлээ аварч амьдралаа үргэлж сайн сайхан зүйлийг мөрөөдөж сайн сайхан зүйлтээ учирч тэмүүлдэг болсон. Учир нь хүний тархинд сөрөг зүйлээс сайн зүйл нь илүү их давамгайлж байдаг учраас сайн энерги ялгардаг. Тиймээс өөрсдийн оюун санаагаа амьдралдаа хэрэгжүүлж өөртөө шинэ ертөнцийг би болгоорой. Энэ бол таны амьдралд салшгүй нөлөөтэй бөгөөд гагцхүү шинэ салбар тань байх болно. Таньд амжилт хүсье.

2009 оны 10б ангийн сурагч М Оюун Эрдэнэ

Амьдрал

2009 оны 12-р сарын 30 Нийтэлсэн School

Хүмүүн бид энэ орчлолд хүн болж мэндэлж алдаж онож сайн муугийн зааг дээр амьдарал хэмээх агуу ертөнцөд өөрийн ертөнцийг бий болгодог.Өөрийн хувь тавилан заяа төөргөөр энэ хорвоог илээдэг нь хүмүүн бидний хатуужилж хорвоо ертөнцийн сайн мууг ухааруулдаг.Энэ орчлонд олон мянган хүмүүн аж төрж хорвоогийн сайн мууг жаргал зовлон зэргийг туулан энэ амьдарлийг өнгөрөөдөг нь хүмүүны жам ёс юм.Амьдрал бидэнд жаргал зовлон эрч хүч тэсвэр тэвчээр бүгдийг бидэнд амсуулдаг.Хүн төрлөхтөн байгаа цагт амьдарл байсаар л байна.Амьдарал заримдаа хатуу ширүн ханддаг .Хүн амьдарлийг сөхөрч унасан цагт амьдарах хүсэлгүй болдог .Амьдарлын хэцүү ширүүнийг даван туулан явахдаа өөртөө тэсвэр тэвчээр хатуужил эрч хүч зэргийг өөртөө олж авдаг.Өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3цагийн хэлхээнд амьдар байгаа хүмүүн бид өнгөрснөөс суралцаж ирээдүйгээ итгэл дүүрэн сайн сайхнаар харах нь чухал юм.Хүн энэ орчлонд ганц төрдөг ганц олдох амьдралдаа сайхан амьдарах ёстой.Хүмүүн бидний дунд тахир дутуу хүмүүс олон байдаг.Зарим нь бүр 2гар хөлгүй ч хүртэл байдаг.Тэгсэн ч тэр хүмүүс өөрийн гэсэн ертөнцийг бий болгож чбддаг.Тахир дутуу хүмүүс жирийн хүмүүсийг бодвол илүүих тэсвэр тэвчээртэйгээс гадна.Амьдрах гэсэн эрч хүчээр дүүрэн байдаг.Тийм хүмүүс амьдалийг илүү өөдрөгөөр хар ч сайхан амьдардаг.Өөрөө өөртөө тусалсан хүнд бурхан тусалдаг.Амьдрал бол бидний гарт байгаа..Алдаатай оноотой хагацал дүүрэн хүний амьдралд жаргал зовлон ээлжлэн байгаа энэ .амьдралд хүмүүн бид амьдарсаар л байгаа хүмүүн бид өнгөрснөө суралцаж ирээдүй итгэл дүүрэн харж амьдрах ёстой билээ.Амьдралд аз жаргалаар дүүрэн өдрүүд байхад зовлон шаналлаар зовж яваа нэгэн байгаа.Энэ бүгдийг бид даван туулж гарах ёстой.Хүмүүс бид амьдрал хэмээх агуу том ертөнцөд өөрийн орон зайг үүсгэж бий болгодог Амьдралд аливаа асуудлыг өнцөг булан бүрээс харж сурах ёстой.Ухаарал хүмүүс бидэнл илүү их зүйлийг өгдөг юм.Амьдарлаас бид аз жаргал баяр баясгаланг өдөр болгон авч байдаг .Бидний өвөө эмээ бүгд л амьдарлын сайн мууг жаргал зовлон бүгдийг туулсаар өнөөг хүрсэн билээ.Энэ хүмүүсээс бид их зүйлийг сурах ёстой билээ.Ахмад хүмүүсийн сургаалыг бид сонсох нь зүй ёсны хэрэг билээ..Бид сайхан амьдрахын тулд ихииг бүтээх ёстой билээ.

2009 оны 11 а ангийн сурагч Пагмадулам

Амьдрал

2009 оны 12-р сарын 30 Нийтэлсэн School

Энэ орчлонд мэндэлсэн тэрхүү үеэс эхлэн, аав ээжийн хайртай охин болсон мөчөөс би эх орныхоо ирээдүйг залгамжлах үүрэгт хүмүүсийн нэг болсон. Амьдралд олдож буй цаг хугацаа хором бүр бидэнд хэрэгтэй. Ийм учраас бид бүхэн цаг хугацаатай уралдан өөрийн биеэ дайчлан өчүүхэн зүйлд шантралгүй эх орондоо ихийг бүтээж бусдад атаархаж амьдрах бус бусдаар атаархуулж амьдрах хэрэгтэй. Ингэж амьдрахад урдаа тавьсан эрхэм зорилгоо умартаж болохгүй. Бид өөрсдөө амьдралын төлөө тэмцэж өмнөө байгаа саад бэрхшээл, зовлон зүдгүүрээс ангижирч аз жаргалын үүдийг өөртөө болон бусаддаа нээж өгөх ёстой байтал хормын төдийхөн хугацаанд түүнээсээ няцаж залхуурах явдал цөөнгүй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу хүмүүс ихийг бүтээж өөртөө итгэх итгэл хүсэл эрмэлзлээр дүүрэн аж төрж байхад зарим нэгэн хүмүүс нь өөртөө итгэх итгэлгүй амьдралаас уйдаж өөрийгөө буруутгаж зэмлэдэг. Гар хөлгүй ч гэсэн өөрөө өөрийгөө ялан дийлж бусдад мэддэг зүйлээ ухааруулахын тулд илтгэл тавин тохь тухтай орчинд амьдарч байна. Хүн ямар нэгэн зүйлийг орчиндоо тохируулж хийх ёстой. Бид бүхэн амьдралыг урдаа байгаа том хад асгатай уул байна гэж яагаад төсөөлөн бодож болохгүй гэж. Уул давахын тулд бидэнд олон бэрхшээл тулгардаг. Мэдээж тухайн уулыг тойрч гарах уу? эсвэл эгц өөд авирах гэх мэтчлэн толгой эргэсэн асуудлууд ар араасаа урган гардаг. Амьдралд ч мөн адил сайн муу сайхан муухай хүнд хэцүү асуудлууд ээлж дараалан гардаг. Энэ бүгдийн эцэст цаг хугацаа хамгаас чухал. Өмнөх ажлаа хэн сайн төлөвлөж, цаг алдалгүй хөдөлмөрлөж байгаа тэр хүн үе тэнгийнхнээсээ тэргүүлэн алхаж байна гэсэн үг. Цаг хугацааг үр дүнгүй өнгөрөөж эрхэм үүргээ умартвал эх орон эцэг эхийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхтай адил юм. Сар болгон хөлс хүчээ урсган олсон хэдэн бор төгрөгөөрөө өөртөө болон үр хүүхэддээ хэрэгцээтэй байгаа зүйлийг нь бус архинд өгөөд хэрэггүй. Архи гэгч хар ус бол бидний амьдралын дайсан. Хүмүүс бид нэгэн хэвийн амьдардаггүй. Одоо үед зарим нэгэн хүмүүс буруу бусармаг аргаар мөнгө олж амьдарч байна. Жишээлвэл: хүн наймаалах, хулгай хийх аргаар мөнгө олдог. Бидний амьдралд уйтгар гуниг жаргал зовлон хагацал учрал үргэжлжид байдаг. Тийм ч учраас суралцагчид бид эрдэм номд шамдан суралцаж аугаа монголын үр сад гэдгээ дэлхийн улс орнуудад таниулах болно.

10A Ангийн суралцагч С. Март

2009 оны 12 сарын 24

Амьдрал

2009 оны 12-р сарын 28 Нийтэлсэн School

Хүн төрөх орон, амьдрах байгаль, амьдралаа сонгож төрдөггүйгээс энэ хорвоод

эрээн бараантай үйл явдлуудтай учирдаг.Хүмүүс амьдралдаа хөл тавьснаар сайн сайхан

зүйлрүү тэмүүлж эхлэдэг. Хүн юунд ямар орчинд амьдрахаа сонгож болохгүй. Харин хэрхэн яаж амьдрахаа сонгож болно. Яагаад гэвэл хүн сайн боловсрол эзэмшиж чадвал

сайн сайхан амьдарч чаддаг. Хүний амьдралд гуньж гутрах зүйл олон тохиолддог боловч хүн тэсвэр тэвчээр хатуужлаараа түүнийг ялан дийлэх нь чухал юм. Ер нь хүн

амьдрах амьдралынхаа туршид тэсвэр тэвчээр хатуужилтай байх нь хувь хүнд тохиолдох ямар нэгэн асуудлыг даван туулах чадвартай болдог юм. Хүмүүс ажил үйлсээ

бүтээхдээ, бүтээнэ гэсэн өөдрөг сэтгэлээр хандвал тухайн хүний ажил үйлс аяндаа бүтдэг. Жишээлбэл: Болд нэгэн ажил хөөцөлдөхдөө өөдрөг сэтгэлээр бус бүтэх болов уу гэсэн сэтгэлээр хандтал тэр ажил нь бүтэмжгүй болсон байна. Харин Сүрэн ажилаа хөөцөлдөхдөө бүтээнэ гэсэн өөдрөг сэтгэлээр хандтал тэр ажил нь бүтжээ. "Сайн явах санааных" гэсэн монголын зүйр үгийг санан Сүрэн өөдрөг сэтгэлээр ажлаа бүтээжээ. Иймд хүн заавал өөдрөг сэтгэл, тэсвэр тэвчээр, хатуужилтай байснаар амьдралаа цаашид сайн сайхан зүйлээр төсөөлөх хэрэгтэй.

11a ангийн сурагч Н. Отгон жаргал

Амьдрах хүсэл

2009 оны 12-р сарын 28 Нийтэлсэн School
Хүн амьдрах амьдралдаа хүсэл мөрөөдөлдөө туйлын их сэтгэлээр ханддаг. Хүн болгонд амьдрах зорилго ,зорилт гэж байдаг.Чи юу мөрөөддөг,юу хүсдэг,юуны төлөө тэмцдэг вэ?Энэ бол таны амьдралд туушдаа тэмцэх зүйлийн нэгээхэн хэсэг билээ. Үүнийг хүн, хүний харах итгэлийн нүд нь өөр өөр.Энэ бүгд тэсвэр тэвчээр хатуужлийн эхлэл юм. Хүн болгон алдаанаасаа суралцдагч алдаандаа хэт их анхаарах юм бол улам алдахад хүрдэг.Өөрийн гэсэн ололт амжилт,ур чадвар дээр тулгуурлан мэдлэг гэгч зүйлийг олж авч байдаг. Мэдлэг бол амьдралын түлхүүр.Бид нарын нийгэм бол залуучуудын ирэн үе гэж ярьдаг ч үнэндээ тулах цэг,шугамын хаана нь явж байгааг нь үл мэдэгдэнэ.Өөрийгөө гурван салаа замын уулзвар дээр байна гээд бод. Аль нь өөрийн чинь амьдралын зөв чиг шугам бол үүний тулд зөвхөн мэдлэг л туслана.Хэн ч гэсэн тахир дутуу байж болно гэхдээ түүнийг сэтгэл зүрхээрээ даван туулдаг нь зууны тавин хувьд л тохиолдох зүйл юм.Ухаан орсон цагаас эхлээд хүн болгонд түүх дурсамжууд болгон нь оюун ухаант иргэн болон төлөвшихөд дөхөм болдог. тахир дутуу хүн бусдаас ямар нэгэн зүйлээр дутуу байх албагүй. Олдож бүтээвэл бүх зүйл өөрөөр өөрчлөгддөг гэдгийг амьдрал дээр харуулсан олон жишээ байдаг. Улс орон болгонд ядуурал гэж бий эгэл амьдралын үнэнийг цорын ганц зүйлийг хүн эрмэдэг,зэрэмдэг ядуугаас өөр ойлгох хүн энэ хорвоод үгүй.Улс орон орчин төдийгүй өөрсдөд тулгарах хувь хүний ёс зүйгээс эхлээд аливаа буруу урсгал чиглэл бүхэнд адил тэгш заяахгүй ч гэлээ тэсвэр тэвчээртэй нь ялан дийлдэг. Бүх зүйлд эхлэл, өрнөл, төгсгөл гэдэг зүйл байдаг гэвч эхлэлээ цаг хугацаанд нь эхлүүлж өрнөл төгсгөл хэсэг нь агуу их хүчийг хүн бүрээс шаарддаг нэгэн ухагдахуун юм.Хүн төрөлхтөн бид амьдрал хэмээх далайд аялахдаа хүний тэсвэр тэвчээр шаардагдсан олон хад асга давалгаатай энэ биеэрээ харц тулгарах нь олонтоо тохиолдоно. Энэ бүгдийг давж туулахад олон бэрхшээл ар араасаа цувран цөхрөл шантралд орох нь амьдралын нэг л шалгуур юм. 2009 он 11а ангийн суралцагч Эрдэнэтуяа

Түүвэр өгүүлбэр

2009 оны 12-р сарын 28 Нийтэлсэн School

Таны мөрөөдөл юу вэ? Та юунд дуртай вэ? Танд урам зориг,амьдрах эрч хүч бэлэглэдэг үг эсхүл ямар нэгэн сургааль онч үгс бий юу? Хэрэв зэ та өрөөсөн хөл юмуу гаргүй эсвэл бүр суумгай бол харж явдаг хүндээ хайртай гэж хэлээд сэтгэлээ амраах байсан уу? Танд хүндэлж биширдэг хүн байдаг байх та яг ямар зүйлээс болж түүнийг хүндэтгэдэг вэ? Тэр хэр өв тэгш,ухаалаг,чадвартай шударга хүн бэ? Таны амьдралд баримталдаг дүрэм чиг шугам юу вэ? Хүн бүрт сайхан муухай дурсамж гэж байдаг. Одоог хүртэл амьдрахад тань тулгарч байсан хамгийн бас сайхан дурсамжийг санаж байна уу? Тэр үеийн мэдрэмж ? Энэ нь маш жижиг зүйл байсан ч болно.Санахгүй байна гэх хэрэггүй тийм дурсамж байхгүй байх нь тун ховор мууг нь биш юмаа гэхэд сайхан дурамжаа заавал олох хэрэгтэй. Тэр үедээ эргэж очсон мэт төсөөл,үг яриа үйл хөдлөл тань хүртэл дурсамжтайгаа таарч байж л та тэр үеийн мэдрэмж,сэтгэгдлээ дахин олно. Мэдрэмж бол хийсвэр зүйл түүнийг дахин дахин мэдэрсэн ч үргэлж шинэ хэвээрээ л байх болно. Мэдрэмжээ тогтоон барихад асар их давталт хэрэгтэй. Мэдрэмж бол бүхэлдээ төсөөлөл та хэр их бодит байдалд ойртуулан төсөөлнө тэрнийхээ хэмжээгээр эргэн санах урьд үлдээсэн мэдрэмжээ ахин олж болох юм.

Таны хэзээ ч дарж дийлэшгүй өр бол эцэг эхийн тань ачлал хүний биеийн танд өгсөн явдал өсгөж хүмүүжүүлэн хооллож ундлан хувцаслахаас өгсүүлээд тэдэнд өгсөн олон зүйл бий Та эцэг эхийнхээ ачыг хариулж чадсан уу? Чадна гэж бодож байна уу? Харин ээж аав тань төрсөн эцэг эхийнхээ таны эмээ өвөөгийн тань ачийг хариулсан юм болов уу? Тийм бол яаж? За миний хүүгийн өр ингээд дарагдлаа Одоо Батаагийн өр л үлдэх шивдээ гэсэн дүр зургийг та харсан сонссон уу? Хүний үр хүрэн буурьтай гэсэн хэлцийг та мэддэг байх харин үүний утга учирыг мэдэх мэдэж авах гэдэг нь шинэ мэдээллийг бүртгэж авах төдий л ажил юм.Харин ойлгох, ухаарах гэдэг бол бүртгэгдсэн тэрхүү мэдээллийг мэдлэгжүүлэн өөрийн болгож яс махандаа шингээж авах гэсэн санаа юм. Надад,чамд,бидэнд ухаарсан зүйл цөөхөн, ингэх ёстой тэгэх ёстой л гээд байхаас энэ нь юунд хүргэх, үүнийг хийхгүй биелүүлэхгүй тохиолдолд юу учрах нь нэг их сонин биш бид угаасаа үүнийг, түүнийг хийх ёстой гэдгээ мэддэг.Урьд нь ч тийм л байсан одоо ч мөн адил.

Сайн хүн байсан газар муу хүн байх нь 2*2=4 эсвэл 1+1=2 гэсэнтэй адил үнэн зүйл.Учир нь муу хүмүүс давамгайлсан орчинд сайн хүн байхгүй бол тэднийг чинь ямар нь муу ямрыг нь сайн гэж ялгах билээ.Сайн хүн гэдэг ойлголт ч ялгаагүй хэрвээ муу хүмүүс байдаггүйсэн бол тэднийг сайн хүмүүс гэж онцлон ялгах аргагүй.Нэг ёсондоо муу хүн гээд байгаа нь сайн хүмүүсийн хувьд толь нь болж өгдөг төдийгүй тэднийг хурцалж шинэ санаа, шинэлэг зүйлд тэмүүлэхэд түлхүүр нь болж өгдөг.Миний мэддэг ганц зүйл бол хар цагаан, сайн муу, зөв буруу зэрэг нь зэрэгцэн оршиж байж сая нэг юм энэ дэлхий оршин тогтноно. Аль нэг нь алга болчихвол тэнцвэр нь алдагдсан дэнс шиг л онхолдоод өгнө дөө! Нэг тийм л зүйл болно.

Хэрвээ та бусад хүмүүсээс ямар нэгэн зүйлээрээ өөр арай ойртуулвал тахир дутуу, эмгэгтэй бол эрүүл хүн шиг байхын тулд тэдний ашиглаж чадаагүй оюуны болоод бие бялдарын нөөц боломжыг ашиглан дутуугаа нөхөх гээд үз.Арга зам үргэлж байдаг гэсэн үгийг сана! Бусад зүйлс таньтай зохицож харин та бусад зүйлтэй зохицох, та юуг хүснэ түүнийхээ төлөө тэмц хэрвээ тэмцэлдээ ялвал та өөрийгөө дахин шинээр олж харах болно.Өнгөрсөн бүхнийг өөрчилж чадсандаа өөрөөрөө бахархах вий

Оролдоод үз.

11а анги Б Отгонбаатар